Зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийнэ

П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр ирэх зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэгүй үзлэгт хамруулна. Үзлэгийг тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг хийх юм байна.

Тэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үздэгт хамруулахаас гадна үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд шууд мэс засал хийх аж.

Хэрэв та хүүхдээ үзлэгт хамруулахыг хүсвэл гуравдугаар эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандах боломжтой.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.