Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлүүлэн саарна гэжээ
Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм тайланд Хятадын эдийн засагт хийгдэж буй хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан өсөлт цаашид удаашрахаар байна гэжээ.

Уг тайланд Хятадын эдийн засаг 2016 онд 6.7 хувиар өссөн бол 2017 оны 6.5 хувиар, 2018 онд 6.3 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгууд болон энэ бүсийн бусад орнуудад эдийн засгийн өсөлт 2016 онд 4.9 хувьтай байсан бол 2017 онд 5, 2018 онд 5.1 хувь болж бага зэрэг өснө гэсэн хүлээлттэй байна. Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2017 онд 6.2, 2018 онд 6.1 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ.

Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн хэт тэлэлт болон зээлийн өсөлтийг бууруулах бодлого барьж байгаагаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлүүлэн саарна. Иймээс үл хөдлөх хөрөнгийн салбарт удаашралт ажиглагдана гэж тайланд дурьджээ
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-13 10:27:17
    үргэлжлүүлэн гэж юу гэсэн үг вэ? үргэлжлэн бус уу? энэ сэтгүүлч нэртэй тэнэгүүд, улстөрч нэртэй хулгайчуудыг ер нь яах вэ? таминь ээ.
    122.201.31.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-04-13 09:12:56
    "үргэлжлүүлэн" гэдэг нь үйл үгийн үйлдүүлэх хэлбэр, харин "саарна" гэдэг нь үйлдэх хэлбэр!! Энэ 2-ыг нэг дор базаад хаяхад юу болох вэ???
    66.181.160.47
    Мэдэгдсэн Хариулах