Татвар төлөгчид эрх баригчидтай тохиролцоонд хүрчээ
Монгол улсын эдийн засаг  байж болох хамгийн муу түвшинд хүрсэн. Харин энэ байдлаас гарахын тулд  эрх баригчид ОУВС-гаас тусламж хүсч, тус байгууллагын  эдийн засгийн хямралд өртсөн орнуудад хэрэгжүүлдэг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болоод байгаа. Энэ хүрээнд хамгийн түрүүнд 2017 оны төсөвт тодотгол хийхээр болоод байгаа. Төсөвт тодотгол хийснээр хэд хэдэн татварыг нэмэхээр болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж бизнес  эрхлэгчдийн төлөөлөл хийсэн билээ.

Тэд  “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэх гэж байгааг  бизнес эрхлэгчдийг мохоосон үйлдэл болно хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Учир нь  сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна. Мөн 2017 оны эхний гурван сард таварын орлго 30 хувиар давж биелжээ. Иймд татварын эрх зүйн орчны эрх зүйн шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж  үр дүн нь эдийн засагт хүндрэлтэй байгаа хэдий ч  татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна. Ийнхүү таварын суурь өргөжиж татварын орлого бүрдүүлэх нааштай үр дүн гарч байгаа энэ үед засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх зэргийг эсэргүүцэж байна хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогч бизнесийн байгууллагын төлөөллүүд ярьж байсан юм.

Хэрэв Засгийн газраас энэ асуудлыг эргэж харахгүй бол цаашид төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг томоохон бизнес эрхлэгч, татвар төлөгчид татвар төлөхгүй хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл татвар төлөгчид эрх баригчидтай ойлголцолд хүрчээ. УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважав болон бусад албаныхан УИХ-ын даргатай уулзаж, тохиролцоонд хүрсэн байна.
 
Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид найман төрлийн шаардлага хүргүүлсний тав нь төрийн менежменттэй холбоотой асуудалд чиглэгдэж байсан. УИХ-ын даргын онцлон тэмдэглэснээр дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэрээ хийсний дараа төрийн өмчит компаниудад аудит оруулъя. Эндээс гарч ирсэн дүр зургаар шинээр загвар болгох тухай ярилцъя гэсэн. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1 гэхэд аудитын дүн гарч төрийн өмчит компаниудын менежмент тодорхой болох ёстой. Татварыг хуулиудыг багцаар нь өөрчлөх асуудал яригдах байх. Бид үүнийг харж байгаад болохгүй бол шаардлагаа дахин тавина” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-14 11:31:32
    энэ танхим гэж байгууллага, Лхагважав ер нь юу хийдэг юм? худлаа ярихаас цаашгүй амьтад
  • Zochin 2017-04-14 07:34:14
    Haha Mongolyn 3 saya tatvar tulugchiig ed nar tuluuluud tohiroltsloo gene uu? Ineedtei ch yum bas boloh yumaa!!!
  • Gerelkhuyag 2017-04-14 04:18:53
    Hugshin duhnuudaa ta nar bas bidnii umnuus yu hutsaad yavaad bgaa um be ta nar bidniig tuluuluh yu um be
  • хорол 2017-04-13 16:12:50
    хулхидуулж ханахгүй юм аа
  • zochin 2017-04-13 15:57:18
    mongolchuud mini deer dorguy khuurtagdaad l yawakh yum daa .
  • Зочин 2017-04-13 12:53:56
    Тэгээд татварууд төлөх болоо юу бид
  • нүд чих 2017-04-13 12:01:04
    Лхагважав зөв ярьдаг юм. Одоо худалдааны бүх цэгүүд, барилгын дэлгүүрүүдийг НӨАТ-тэй болгох хэрэгтэй.НӨАТ бол эдийн засгийн эргэлтийг сайжрулж,тэлдэг цус сэлбэл...
  • ???? 2017-04-13 09:10:03
    10-р сарын 1-нд аудитын дүн гарна гэнэ үү??? М.Энхболд нь тийм мангар юм ярив уу, эсвэл сурвалжлагч нь холион бантан хутгаа юу??? Утгагүй юм бичжээ!!!
  • kkk 2017-04-13 08:27:13
    Naad saladnii naimaachin chin uls toriin yanhn shuude. Sv.Batboldoog shantaajilj bgaal albn tushaal avch bsan. Odoo bas TOKompaniin TUZ d oroh geel sanaarhj bga...
  • ЗОЧИН 2017-04-13 08:03:09
    энэ Лхагважав гэж дандаа юмыг шүүмжилсэн нөхөр байх юм да. Ямар хэрэгтэй байдаг юм бол доо. Шүүмжлэл нүдийг нь олооогүй бол шүүмжлэгч инээдэмтэй харагдах юм
  • Irgin 2017-04-13 07:52:39
    Lhagajab gej imerhu hun urinh n erh ashig hundogdohor yamarch urbalt sharbalt hih hun bn.HAUT nad hunese zai barij zailul
  • иргэн 2017-04-13 07:46:35
    Ямар шан аваад амиа үдүүлэвээ хачирхалтай юм