“Зардлаа тана” гэснийг “ажилчдынхаа цалинг хас” гэж ойлгосон бололтой
“Засгийн газрын авто бааз” бол Улсын төсөвт үйлдвэрийн газар. Гэтэл тус баазын удирдлага, дарга нар нь хувийн компани шигээ санаж, ажилчин, жолооч нарынхаа цалинг хасч, элдэв торгууль, суутгал шимтгэлийг авч, ажилчдаа цалингаар нь боон хохироосоор сүүлийн хэдэн сарыг үдлээ. Хэрэв ажилчид нь үүнийг нь эсэргүүцэж, цалин нэмэгдлээ бүтнээр нь авахыг хүсвэл дарга нар нь “Хэрэв та хэл ам хийх гээд байгаа бол ажлаасаа гарч болно. Дараагийн хүн нь бэлэн байна” гэх зэргээр тавлаж, цалингаас цалингийн хооронд ажиллаж, амьдардаг ажилчдаа тун хүнд байдалд оруулах болжээ. Тус бааз нь 150 гаруй жолоочтой 165 автомашинтай.

Гэвч өнөөдөр тус баазын жолооч нар нь ажил хийх урам нь хугарч, дарга нарынхаа дураараа зан авир, албан тушаалаар айлган сүрдүүлдэг байдал, ажилчдаа үл хайхардаг байдлыг нь тэвчихэд нэн хүнд болсон талаар ярьцгааж байна.
 
Одоогийн захирал Т.Нямдорж 2012 оны 11-р сараас эхлэн тус  авто баазад ажиллаж эхэлсэнээр өөрийн хүрээллээ бий болгож, дарга нараар нь өөрийн хүмүүсээ томилсон гэнэ. Гэтэл тэдгээр дарга нар болон Т.Нямдорж хууль дүрмээ биелүүлэхгүй, ажилчдаа хохироосоор байгаа аж.
 
Учир нь Засгийн газрын 75 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн билээ.
Гэтэл Авто баазын одоогийн удирдлага Т.Нямдорж  өмнөх даргынх нь гаргасан “ажилчдынхаа цалинг 20 хувь нэмсэн” тухай шийдвэрийг "алдаатай шийдвэр байна" хэмээн хүчингүй болгож, ажилчдынхаа цалинг 20 хувиар хасч орхисон байна. Гэтэл Засгийн газраас цалин нэмэх тогтоол гаргасан тул эргүүлэн 10 хувиар нэмж, зөрүүнд нь тэдний цалин 10 хувиар буурч, ажилчид хохирчээ. Нэг үгээр жолооч нарын цалин нэмэгдэх нь битгий хэл 10 хувиар  буурчихсан байна.

Авто баазын энгийн нэг жолооч ийнхүү цалинг нь бууруулахаас өмнө үндсэн цалин, цалингийн нэмэгдэл, урамшуулал, ур чадвар, илүү цаг гээд нийт 500 мянган төгрөг дөхүүлээд авдаг байсан бол одоо сарын цалин нь 400 мянган төгрөг ч хүрэхээ байжээ.
 
Үүнээс гадна цалин буух болоход жолооч нараасаа ямар ч зөвшөөрөл авалгүйгээр мөнгө суутгаж, оронд нь эрээний бараа шахсан асуудал ч гарчээ. Нэг удаагийн цалин дээрээс нь 75 мянган төгрөг суутгаж, оронд нь дуучин Х.Лхагвасүрэнгийн “Толин хул” тоглолтын тасалбар, 2 срочкон цамцтай хамт хүчээр шахсан байна. Хэдий жолооч нар цалингаа авахыг хүссэн ч ажлаасаа халагдаж, хоолны мөнгөнөөсөө салахгүйн тулд чимээгүй өнгөрчээ. Энэ мэтээр тус газарт цалин буух болохоор л эд бараа шахаж, элдэв суутгалаар жолооч нарын цалинг танах, дарамтлах явдал ихэссэн байна.  

/жолооч нарынхаа цалингаас хэлэлгүйгээр суутгасан 75 мянган төгрөгийнхөө оронд шахсан цамц, тоглолтын билет/

Ажилчдаасаа “мөнгө саах” явдал үүгээр дуусгавар болсонгүй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, уг  хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн жолооч нарт гэр албан байгууллагынх нь хаягаар торгуулийн хуудас илгээдэг болсоор удаж байгаа билээ. Уг торгуулийн үнийн дүн тогтмол 10 мянган төгрөг байдгийг захын жолооч андахгүй.
Гэтэл тус баазын санхүүгийн алба болон удирдлагууд жолооч нараасаа замын хөдөлгөөнд орохдоо ямар нэгэн зөрчил гаргаж, хурд хэтрүүлсэн тохиолдолд 20 мянган төгрөгийг цалин дээрээс нь суутгадаг тухай ярьж байна.  Мэдээж, энэ мөнгөний тал нь буюу торгуулийн 10 мянган төгрөг нь Улсын санд орж байгаа. Харин үлдсэн 10 мянган төгрөг нь хаашаа ордог нь одоо ч бүрхэг буй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Үүнийг тус баазын дарга нар мэдэж л баймаар юм даа.

/Дүрэм зөрчсөн жолооч нараас 10000 төгрөгийг суутгах ёстой ч 20 000 төгрөг авсан баримт/

Засгийн газрын авто баазын жолооч нарын цалин хасагдаж эхэлсэн үе бол гуравдугаар сар ажээ. Чухам юу болснийг сийрүүлбэл:

III сард
“Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Т.Нямдорж энэ оны гуравдугаар сарын цалинг олгохдоо Засгийн  газын авто бааз, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2013-2015 оны хамтын гэрээний 3.6-р заалтыг зөрчжээ.
 
Тэрхүү заалтад нь “Захиргаа нь ажилтныг амралтын өдөр, баярын өдөр болон илүү цагаар ажиллуулаад нөхөн амруулаагүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 53.2, 54.1-т заасны дагуу уг ажилтны дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгоно” хэмээн заасан байдаг байна. Гэтэл энэхүү гэрээ заалтыг зөрчиж, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг ч биелүүлээгүй байна.
 
Цалин хасалт ингээд зогссонгүй.
 
IV сард
Мөн энэ оны  дөрөвдүгээр сарын цалинг олгохдоо Авто баазын захирал дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 70 дугаартай тушаал гаргажээ. Энэхүү тушаал нь “Цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох тухай” гэсэн сүржин гарчигтай ч дотор нь ажилчдынхаа эсрэг, тэдний цалин хөлсийг бууруулах талаар тусгасан гэх.
 
Уг тушаалд,
-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Гуравдугаар сарын  07-ны өдрийн 75 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад зааснаар зэрэглэл өөр, нэр бүхий ажилчдын үндсэн цалинг 1 дүгээр хавсралтаар, нэмэгдсэн хөлсийг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.
 
-Нэр бүхий ажилчдын цалин, нэмэгдэл хөлсийг 2014 оны гуравдугаар сарын 21-ны өдрөөс эхлэн сар бүр зохих журмын дагуу тооцож олгохыг Санхүүгийн хэлтсийн дарга Б.Цэнгэлд даалгасугай.
 
-Уг тушаалд бас нэг багтсан зүйл нь Засгийн газрын автобаазын өмнөх даргын тушаалыг хүчингүй болгосон явдал байв.
Энэ нь өмнөх Автобаазын даргын гаргасан ажилчид, жолооч нарынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн байсныг алдаатай шийдвэр хэмээн үзэж хүчингүй болгожээ.
 
Өмнөх баазын дарга нь Уул нь засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолын 9-р хавсралт, баазын “Хөдөлмөрийн дотоод журмын 10.1, 10.3 дахь заалтууд, ажиллагсдыйн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн 3.1 дэх заалтуудын тус тус үндэслэн үндсэн цалинг тогтоосон байжээ.  Гэтэл өмнөх даргын шийдвэрийг хүчингүй болгосноор хамтын гэрээний 3.2 дахь “засгийн газраас тогтоосон төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн доод жишигтэй уялдуулан захиргаа нь ажилтны сарын үндсэн цалин ба нэмэгдэл хөлсийг тухай бүр нь шинэчлэн тогтоон олгоно. Гэрээний хугацаанд ажилтны үндсэн цалинг 20-30 –иар нэмэгдүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Бүр хүчингүй болгожээ.

 
V сард
Хэрэв түүний өмнөөс үг сөрөх юм бол “ажлаа өг. Ажлаас чинь хална” хэмээн дарамталдаг тадлаар өмнө нь хэлсэн.  Ингээд тавдугаар сартай золгожээ. 
Энэ сард бүх ажилчдынхаа цалинг тооцохдоо ажилчдынхаа хоногт ажиллах хугацааг 07.00-19.00 цаг хэмээн тооцож, жолооч нарынхаа илүү ажилласан цагийг нийт цагаас хасч, илүү цагийн мөнгийг нь олгоогүй байна.
Уул нь ямар ч ажилтан бай, хувьд ч ажилладаг бай, улсад ч ажилладаг бай өдрийн найман цагаар ажиллах хуультай, дүрэмтэй байдаг. Жолооч ч гэсэн хүн шүү дээ. Гэтэл өдрийн ажиллах найман цагийг 10 цагаар бодож, илүү цагийн мөнгийг нь олгоогүй нь яах аргагүй хуулиа зөрчсөн явдал болсон байна.
 
Тус баазад албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах үзэгдэл ч болж байгааг дотор нь ажиллагсад хэлж байна. Энэ бол баазын захирал Т.Нямдоржоос эхлэлтэй.
Учир нь  ихэнх энгийн жолооч нарт цалинг бодохдоо  илүү цаг, ур чадвар, мэргэшлийн 10 хувь зэргийг нь олгоогүй хэрнээ дарга нарын унааг барьдаг жолооч нарт тэдгээр нэмэгдлийг нь тооцож, өмнөх шиг нь олгосон гэнэ. Цалинг нь олгохдоо хүртэл ялгавартай хандаж байгаад ажилчид нь гомдол мэдүүлж байна.
Энэ мэт ялгаварлан гадуурхах явдал цалин дээр хүртэл мэдрэгдэж, дотор нь байгаа ажилчдын хувьд урам зоригтой ажиллах, эрч хүчийг нь унтраасаар байна.
Засгийн газраас төрийн байгууллагуудад элдэв урсгал зардлаа танаж, тансаглал, томилолтоо багасгахыг үүрэг болгосон. Гэхдээ ажилчдынхаа цалин хөлснөөс суутгаж, хас гэж хэлээгүй. Гэтэл энэ байдлаараа Т.Нямдорж захирал “урсгал зардлаа тана” гэхийг “ажилчдынхаа цалингаас хас” гэж ташаа ойлгосон бололтой. Үүнийг нь хэн нэгэн залруулж өгмөөр байна.
 
Ямартаа ч тус баазын жолооч нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаад байгаа ажээ. Тэд амьдралаа залгуулдаг, нийгмийн батлгаа болсон цалин хөлсөө бүрэн бүтнээр нь авахын тулд зохих байгууллагуудаар нь явна гэдгээ ч хэлж байна.
Иймээс байгууллагын дотоод асуудал мэт харагдах ч олон зуун жолооч нарын эрх ашиг хохироод байгаа энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг ирсэнийг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад дуулгая.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-07-31 02:35:28
    Энэ аж ахуйн дарга Алтанхуяг гэгч нь ямар ч боловсролгүй шорон оронгоор явж байсан хүн гэсэн энэ арай дэнднээ иймэрхий бүтэхгүй нөхдүүдийг цуглуулж төрийн ажлыг хөсөрдүүлэхээ болмиоор юм
  • эхнэр 2014-07-31 02:24:46
    мөн Аж ахуйн дарга найз Алтанхуяг нь баазаас машин унах эрхгүй байж машин унаж илүү зардал гаргадаг зэрэг өчнөөн үргүй зардлыг гаргадаг, улсад ажил хийж үзээгүй мэргэжлийн бус хүнээр ийм ажил хийлгэж байгаа нь ардчилсан намын нэр хүндийг шалд нь унагаж ба
  • эхнэр 2014-07-31 02:23:45
    Нямдорж анх ажил авсаныхаа дараа ажилчдын хурал дээр та нарын цалинг нэмнэ үү гэхээс хасахгүй гэж байсан хэрнээ одоо дандаа өөрийнхөө талын хүмүүсээр өч төчнөөн илүү орон тоог бий болгож тэднийгээ цалинжуулахын тулд жолооч нарын цалинг хасч байгаа
  • эхнэр 2014-07-31 02:23:15
    Нямдорж анх ажил авсаныхаа дараа ажилчдын хурал дээр та нарын цалинг нэмнэ үү гэхээс хасахгүй гэж байсан хэрнээ одоо дандаа өөрийнхөө талын хүмүүсээр өч төчнөөн илүү орон тоог бий болгож тэднийгээ цалинжуулахын тулд жолооч нарын цалинг хасч байгаа
  • Зочин 2014-07-30 15:20:43
    Ээ ийм арчааргүй байж болох уу. Хэдэн жолооч нартаа цалингийн хэрүүл хийгээд өөр хийх зүйл олдохгүй байгаан байхдаа. Авилагтай тэмцэх газар нь өгчих хэрэгтэйш дэ.
  • Spartak 2014-07-30 03:31:38
    Turiin alba hashij vzeegvi yum yu chadah ve de bas neg luivar ni turiin alban haagch urid ni ajilaj bsan baiguulagataigaa 2 jiliin hugatsaand yamar 1 geree hiij bolohgvi getel naadah chini ajilaa avaad 6 han sariin daraa uuriin ajilaj bsan kolonkoos
  • Hohino 2014-07-30 03:20:01
    Hohinooo hohino temzej chadahgui bol zgeer ajlaasaa gar malauudaa
  • Zochin 2014-07-29 15:58:03
    Zasgiin baaziin darga gej daam gartsan nuhuriig zailuulah heregtei Z,G,H,E,Gazriin Darga CH. Saikhanbileg oir dotnii huneeree iim ajil hiilgehee bolimoor yu
  • Гэргий 2014-07-29 13:07:00
    Манай нохор ЗГАБаазад ажилдаг. Энэ бол яг ЗБ д боллод бгаа бух зуйл. Цалин нь хасагдсан. Зээлээ толж чадахаа больсон. Баазын ихэнх жолооч нар зээлтээ. Бугд л зээлээ толж хуркуу алданги тооцуулж бгаа. Тэр огсон цамц нь гэж утас нь сэмэрцэн зах дээр 10000-1
  • жолооч 2014-07-29 06:25:56
    дарга нарын эхнэр хүүхдийг зөөхөө больчихвол зардал багасана даа
  • Уншигч 2014-07-29 04:42:27
    Зайлуул даргын жолооч хийж цаг наргүй, дарамтанд давхиад дээр нь торгууль цалин хасалт гээд л юм юм болгож байгаа юм байна. ЗГХЭГ-н дарга нь хариуцсан хэсгийн ажил нь ийм байхад яаж ажил хийсэн гэж наргиж яваа бол? Бөгс долоогчид завшдаг хөгийн нийгэмтэй
  • Asd 2014-07-29 04:27:54
    Ajilaa hiij chadahgui bol halah heregtei sh de chaddag huniig ni ajiluul
  • Zochin 2014-07-29 03:34:59
    Ene zasgiin udirdlaga, baaziig n hariytssan hun gej hen bdiin. Ene arai dendej bgn bishuu. Chadahgui bol naad zahiraliig n solih heregteeshd.
  • Цэнгэл 2014-07-29 03:20:47
    Энэ арай дэнднээ. Засаг төр нь ч анхаарахгүй юм да.
  • ард 2014-07-29 02:09:16
    Энэ засаг ёстой нэг баллаж байна. Эхлээд байгуулагдахдаа нэг ч хүн илүү авахгүй хэрэв илүү авбал намайг огцруулаарай гэж ерөнхий сайд нь УИХ-д хэлж байсан. Гэвч 6 яам хичнээнч агентлаг шинээр бий болгочихов доо. Үүнийхээ хариуд төрийн өмчийн болон төрийн