Гурван аймагт шүлхий өвчин гарчээ
Гурван аймагт шүлхий өвчин гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд баг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарчээ.

Түүнчлэн Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн малчин Н-ийн хотонд “Хонины цэцэг”,  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин С-ийн хотонд галзуу өвчний голомт илэрсэн байна. Дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.