Зарим хувьцаат компани, ББСБ-уудыг нэгтгэжээ

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар банкнаас бусад санхүүгийн салбарын оролцогчдод тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл,төвлөрсөн болон арилжааны тооцоо, төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна. 2003 оноос хойш “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үйл ажиллагаа явуулж байсныг Засгийн газрын тогтоолоор 2016 онд хоёр салган, дээрх компаниудыг байгуулсан бөгөөд Сангийн сайдын томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Монголын ипотекийн корпораци буюу “МИК ОССК” ХХК-ийн өнгөрөгч оны наймдугаар сард байгуулсан “МИК актив арван хоёр” ХХК тусгай зориулалтын компанид үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тус компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэжээ. “МИК актив арван хоёр” ХХК нь тус бүр 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 2.7 сая ширхэн үнэт цаас гаргаж буй юм. Хорооны тогтоолоор “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван хоёр” ХХК-д баталгаат үнэт цаасаар баталгаажиж буй зээлийн багцыг даатгуулагчдын хүсэл сонирхолд нийцсэн, хүртээмжтэй хэлбэрээр урт хугацааны даатгалд хамруулах ажил зохион байгуулахыг даалгаж, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж ажиллахыг Монголбанкинд зөвлөжээ.

Түүнчлэн “Стандарт агрикалчер групп” ХХК-ийг “Уужимхангай” ХК-д, “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-ийг “Даймондкапитал ББСБ” ХХК-д, “Туусжам ББСБ” ХХК-ийг “Ашивтүвшин финанс ББСБ” ХХК-д тус тус нэгтгэхийг зөвшөөрсөн байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нэг ББСБ-д факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгосон бол шинээр байгуулагдсан нэр бүхий таван ББСБ, гурван ХЗХ-нд тус тус тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн ихэнх нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй найман ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгаж, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч хоёр компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байсныг сэргээсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотноо ажиллаж байсан “Гровиса финанс” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine