Иргэд, ААН өөрсдийн хүсэлтээр халаалтаа үргэлжлүүлэн авах боломжтой болжээ
Аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг тавдугаар сарын 1-ээс айл өрх, орон сууцнуудын халаалтыг тавдугаар сарын 15-ны өдөр зогсоодог.

Тэгвэл энэ жил шаардлагатай гэж үзвэл энэ хугацаанд дулаанаа таслуулахгүй үргэлжлүүлэн авах боломжтой болжээ. Тодруулбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь нийгмийн хариуцлагаа сайжруулах ажлын хүрээнд хэрэглэгчдэд хэрэглээндээ тохирсон халаалтыг хугацаа хамаарахгүйгээр үргэлжлүүлэн авах боломжийг бүрдүүлсэн байна.

Халаалтаа үргэлжлүүлэн авахын тулд 2017-2018 оны халаалтын улирлын гэрээний хугацаагаа сунгах бөгөөд дулааны эрчим хүчээр хангагдах байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хүсэлтээ гаргаж, хэд хэдэн баримт бүрдүүлэх шаардлагатай аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-13 17:47:51
    Urgeljjlulen avdag bolsiin bol hugatsaanaas ni umnu haalgaj bas bolmoor bnaaa butej uhlee, gadaa dulaaraad bdg, ongorhoi tsonhoor oroh shoroo mashinii utaaa ih
  • Zochin 2017-04-13 06:49:22
    Technic, tonog tuhuurumjiin asuudal shiidegdsen l um baihda. Shiideegyi bol ene luivar hiih l arga bakh. Odoo ch gsn byten halaalt uguhgyi bj byten tulbur avdag...