Эх хүүхдийн эндэгдэл буурчээ
Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 16542 эх амаржиж, 16642 хүүхэд төрж, мөн нас баралт 3897 болж өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2501-ээр, төрсөн хүүхэд 2499-өөр, нас баралт 249-өөр өмнөх оны мөн үеэс буурчээ.
 
Хүн амын ердийн цэвэр өсөлт улсын дунджаас Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Ховд, Говьсүмбэр, Увс, Архангай аймагт 0.1-1.4 пунктээр дээгүүр, Орхон аймаг ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.1 пунктээр доогуур байна. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2017 оны эхний улиралд 269 болж, өмнөх оны мөн үеэс 158-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 396 болж, өмнөх оны мөн үеэс 95-аар буурсан байна.
 
Нялхсын эндэгдэл өнгөрсөн гуравдугаар сард 91 болж, өмнөх сараас 7-оор нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 104 болж, 75-аар буурсан бол эхийн эндэгдэл 2017 оны эхний улиралд 5 болж, өмнөх оны мөн үеэс 7-оор буурчээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний улиралд 11543 болж, өмнөх оны мөн үеэс 13810-аар буурахад улаанбурхнаар өвчлөгчид 15526-аар, сүрьеэгээр өвчлөгчид 130-аар, вируст хепатитаар өвчлөгчид 11-ээр, трихомониазаар өвчлөгчид 44-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Мөн гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 600-аар, салхин цэцгээр өвчлөгчид 1061-ээр, мөөгөнцрөөр өвчлөгчид 54-өөр өсчээ.
 
Түүнчлэн, Улаанбаатар хотод өнгөрсөн гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 234 болсон байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BB 2017-04-13 17:29:37
    Nodnin ulaan burhnaar nileen yavsan bolohoor nodningiihtoi haritsuulah jaahan ontsgui l dee.