Шархадсан цэргүүдийн зургаа нь эмнэлгээс гарчээ
ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр ЗХ-ий 350-р ангийн албан хаагчид амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал энэ сарын 11-ний өдөр 17:40 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсэр Тавантолгойн бэлтгэлийн баазад байлдааны гранат  шидэх сургуулилт хийх үеэр гранат дэлбэрч 350-р ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдсан. Мөн амиа алдсан алба хаагчдаас гадна тус ангийн найман албан хаагч шархадсан байна. Шархадсан алба хаагчдаас хоёр нь  яаралтай хагалгаанд орсон бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжсон байна.

Тэгвэл шархдаж, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагчдын зургаа нь эмнэлгээс гарчээ. Тодруулбал 2017 оны 4 дүгээр сарын 12-ны 19.00 цагийн орчимд О.Ууганбаяр, Л.Очирбат, Ж.Баднаанямбуу нарын гурван цэргийн алба хаагч, өнөөдөр өглөөний  11.00 цагт Б.Цэндсүрэн, П.Пүрэвжав, Т.Анхбаяр нарын гурав, нийт зургаан цэргийн алба хаагч эмчийн байнгын хяналтанд эмнэлгээс гарсан байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нарын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд П.Данзанравжааг энгийн тасагт шилжүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-04-13 10:57:25
    БХЯ аа татан буулга Ямар юмны бэлтгэл дадлага Манайд арми хэрэггуй Харин хилийн цэрэг онцгой байдлын албыг сайжруулах хэрэгтэй Арми цэргээр хэдэн генерал улстор...
  • байгаа шүү 2017-04-13 05:22:36
    байлдааны сумаар сургуулилт хийлгэсэн хэн ч бай тэр л буруутай. ардчилсан улс л юм бол САЙД огцорч явах хангалттай үндэслэл болж байгаа шүү.