Өсвөрийн шигшээ багууд Хиагт хотыг зорилоо

МҮСБХ-ноос өсвөр үеийн ирээдүй болсон сагсан бөмбөгчиддөө дэмжих,  хөгжүүлэх,  туршлага суулгах зорилгоор жил болгон олон улсын тэмцээнд оролцуулдаг билээ. Өнгөрсөн жилийн хувьд Австрийн Клагенфурт хотноо болдог "United World Games" наадамд анх удаагаа шигшээ багаа оролцуулж,  U16 насны эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг IV байрт шалгарсан юм.

Тэгвэл энэ жил дахин дээрх наадам өрсөлдөх баг тамирчиддаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулж,  бэлтгэлж байсан бөгөөд өнөөдөр ОХУ Хиагт хотноо болох олон улсын тэмцээнд U16 насны гурван багийг явуулжээ.

Тус тэмцээн маргааш эхлэх бөгөөд 17-нд өндөрлөх юм.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.