“Реал Мадрид” “Байерн Мюнхен”-ийг талбайд нь буулган авлаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг”-ийн шөвгийн найман багийн тоглолт эхлээд байгаа. Өнгөрсөн шөнө энэ шатанд учраа таараад байгаа хамгийн сонирхолтой хоёр багийн тоглолт Германд явагдлаа. Эзэн хааны баг  “Байерн Мюнхен”-ийг талбайд нь буулган авлаа. Хоёр багийн тоглолт хөлбөмбөг сонирхогчдын таамаглаж байсанаар нэлээд ширүүн, өрсөлдөөнтэй боллоо. Хоёр багийн ээлж дараалсан довтолгооны дараа Реал Мадрид 2:1-ийн харьцаагаар  Байерн-ыг буулган авсан юм. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду энэ үдэш хоёр гоол оруулж багтаа том тус хүргэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.