Амар тайван Монголын иргэд хөөгдсөн ч нутагтаа буцаж ирэх хүсэлгүй байна
Өнгөрсөн оны сүүлээр  Австри улсын засгийн газраас Монгол тэргүүтэй нэр бүхий зургаан орны иргэдийг эх орон руу нь буцаах болсноо зарласан билээ. Ингэхдээ европын холбооны улсууд дүрвэгчдээр дүүрч байгаа учир эх орон нь амар тайван  Монгол, Морокко, Гүрж, Гана, Алжир, Гамби зэрэг орны иргэдийг албадан гаргахаа мэдэгдэж байсан. Түүнээс хэд хоногийн дараа Европын дахин нэг улс Монгол тэргүүтэй хэд хэдэн улсын иргэдийн цагаачлах хүсэлтийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тодруулбал Нидерландын Аюулгүй байдал, Хууль зүйн сайд Дикхофф Гана, Энэтхэг, Ямайка, Морокко, Монгол, Сенегал улсуудыг “аюулгүй орнуудын” жагсаалтанд оруулснаа зарласан юм.

Ингэснээр эдгээр улсуудаас орогнол, цагаачлах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт биелэх магадлал эрс багасаж байгаа юм. Гуравдугаар сарын нэгнээс эдгээр орнуудын иргэдийн хүсэлтийг тургэвчилсэн журмаар шийднэ.Өөрөөр хэлбэл хүсэлтийг нь нухацтай судалж үзэлгүйгээр татгалзсан хариу өгч, хүсэлт гаргагч нь үүнд давж заалдах эрхгүйгээр даруй Нидерландыг орхин гарах болж байгаа юм.

Жагсаалтанд нэмэгдсэн дээрх орнуудаас 2015 онд 566 цагаачлах хүсэлт хүлээж авснаас Гана (23), Энэтхэг (12), Ямайка (68), Морокко (80), Монгол (363), Сенегал (20) хүсэлт тус тус иржээ. Харин энэ асуудлаар ГХЯ-наас аливаа улс орны засгийн газрын шийдвэрт гаднаас нөлөөлөх боломжгүй учир элчин сайдын яамдаараа дамжуулан өөрийн улсын иргэддээ мэдээлэл өгч ажиллаж байна хэмээн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Монголын 128 мянган иргэн дэлхийн 58 улсад оршин суудаг гэх мэдээлэл байгаа юм.Европын холбооны улсууд  дүрвэгчдийн тоогоо дийлэхээ больсон тул манайх шиг тайван орны иргэдийг нутаг буцаах ажиллагааг ийн эхлүүллээ. Дээрх хоёр улсаас гадна Монголчуудын хамгийн ихээр амьдардаг Швед улс энэ хавар 80 мянган цагаач иргэнийг нутаг буцаана гэдгээ мэдэгдээд байгаа. Ингэхдээ мөн л амар тайван улсын иргэдийг буцаана гэсэн юм. Тэгвэл үүнд Монгол иргэд багтах магадлал тун өндөр байна.

Ийнхүү амьдралын эрхээр алсыг зорьсон Монголчууд эх орон луугаа хөөгдөх боллоо. Харин тэдгээр иргэд аль болох тус улсдаа үлдэх арга саам хайж, боломжит бүх аргаа хэрэглээд ч болов нутаг буцахгүй үлдэх бодолтой байгаа тухайгаа учирлаж байна. Тэд “Монголд очоод хийх ажил олдохгүй, олдсон ч цалин нь үнэхээр бага, юмны үнэ өндөр сарын цалин нь хэрэглээнийхээ тал хувийг ч хангаж чадахгүй ийм байхад яаж амьдарна гэж бодож Монгол руу буцах вэ дээ.

Харин тэрний оронд энэ улсдаа үлдэж авсан цалингаа хурааж, цуглуулж, ард үлдсэн ар гэртээ явуулж байсан нь дээр байлгүй” хэмээн ярьж сууна. Өөр нэг хүн нь Монголд очоод гайгүй цалинтай хийх ажил олддог бол заавал энэ улсаас хөөгдөж, туугдан амьдрах шаардлагагүй л байна. Гэвч манайд хийх ажил байхгүй, дээрээс нь  утаа, замын түгжрэл, улс төржилт гээд амар тайван суух боломж даанч байхгүй. Адаглаад хүүхдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, ирээдүйг нь бодсон ч эндээ үлдэж хэдэн жил амьдрахыг илүүд үзэж байна. Манайхыг амар тайван гэж гадныхан харж байгаа ч жирийн иргэдийн амьдрал үнэндээ амар тайван, аз жаргалтай байна уу гэвэл үгүй шүү дээ. Өнгөрсөн жил амралтаараа очиход эмч нар цалингаа голоод жагсаал хийж байсан. Гэтэл гадаадад эмч нар хамгийн өндөр цалинг авч, хамгийн сайн хангамжийг эдэлдэг гэлээ.

Дээрх хоёр хүний яриа эх орноосоо хол амьдарч буй мянга мянган иргэний дотроо бодож санаж яваа зүйл. Нээрээ л тэдний хэлснээр эх орон нь гадныхны харж буй шиг амар тайван амьдрах боломж байдаг бол тэд юу гэж л хөөгдөн туугдан эх орон, элгэн саднаасаа хол амьдрахыг хүсэх вэ дээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2017-04-14 19:17:44
    Энэ бол Монголын бизнесийн салбар элгээрээ хэвтсэний илрэл
    • nomin 2017-04-17 02:22:37
      Mongoldoo shn amidrah blmj ih bgaa shuu!!!neg l saad bna amia bodson uls torchid mongoliig hymraaj bna!!! Uuniig zaluus yg negtej ugui hiih heregt!!!
  • po 2017-04-13 11:32:52
    Aseam hiisen elbegdorj.doo bayrlala gj helee
  • Монгол халамжын орон, 2017-04-13 07:33:55
    Монголд амжилттай бизгесмен болвол шүүд л бизнесээ булалгана эсвэл хахууль өгдөг болно,,эсвэл халамж горьдож,нэхэж,дундаж,турж үхэхээргүй биеийн хүсний ажил хий...
  • bagi 2017-04-13 07:20:44
    Amia bodohoo boliod ekh orniihoo hund hetsuu nohtsol baidliig baga ch bolov hongolj hiij buteej oorchloh heregtei bna
  • зочин 2017-04-13 07:10:23
    МАНАЙД БӨМБӨГ ДЭЛБЭРЭЭД, ХҮН АЛАГДААД БАЙНА УУ ТЭЭ
  • Huga 2017-04-13 07:07:18
    Lalariin elbegdorj gadagshaa garahaaraa dandaa shaaj yavna.mongoliig magtaad l.shaadag lalar
  • bat  2017-04-13 06:52:01
    booliin ajil hiij bhaar mingoldoo iree tor zasguin tolgoi in hamuursan yamarch chadalgui medelgui medrel muutuudad sonsgoh heregtei shuu
  • иргэн 2017-04-13 06:34:04
    бид эх орондоо жаргалтай амьдарч байна уу? та нарыг гадаадад байгаа үр хүүхэд маань тэжээж байгаа бус уу? цагаачлалыг төр засгаас дэмжих хэрэгтэй
    • зочин 2017-04-13 07:11:37
      би тодорхой хэмжээнд жаргалтай гэж үзнэ, өөрөө өөрийгөө тэжээж л байна, цагаачилбал тэр чигээрээ буцаж ирэхгүй зайлсан дээр шүү
  • иргэн 2017-04-13 06:13:26
    европод нийгмийн шаар хог болж амьдарч байхаар монголдоо ирээд хүн шиг амьдар.
    202.179.25.250
    Мэдэгдсэн Хариулах
    • Gadaadad syygaa hymyys yobropiin saar sa 2017-04-13 15:19:59
      yobropt niigemiin saar hog bolj amidarch baigaag ta nar yaj medeb?....tiim saar bolson amidral baga syy dee!!hyn hynii chadbaraas bolj amidral bas eer yum!yynii...
  • kkkk  2017-04-13 05:46:29
    Mongoloos zailmaar baina shuu. haraal idsen oron.
    • зочин 2017-04-13 07:12:32
      чиний төрсөн чинь л алдаа болсон юм байна, монгол орныг шүүмжилж, хараадаг чи хэн бэ
  • билгээ 2017-04-13 04:52:48
    үнэндээ л тийм шүү дээ Эндээс гарах гарц байгаа шүү
  • Зочин  2017-04-13 04:50:05
    Ядахдаа хүнсний ногоо тарьж амьдралаа залгуулах газрыг нь саадгүй өгчих хэрэгтэй шүү дээ.
  • ЗОЧИН 2017-04-13 04:28:35
    МОНГОЛД ИРЭЭД АЖИЛ ОДОХГҮЙ, ОЛДСОН Ч ЦАЛИН БАГА, ГАЙГҮЙ ЦАЛИНТАЙ АЖИЛД ОРЪЁ ГЭВЭЛ ЭМЭГТЭЙ НЬ ДАРГЫН НУУЦ АМРАГ БОЛНО (ЦАРАЙЛАГ БОЛ ШҮҮ), ЭРЭГТЭЙ НЬ ЦҮНХИЙГ НЬ Б...
  • Багираа 2017-04-13 04:17:44
    АН-ын минь ач. Гадаадад сайхан амьдруулна гэсэн. Гадааддаа л сайхан амьдрахаас.
  • чөдрөөсөө салмаар л  2017-04-13 04:16:52
    би монголоос гармаар байнаа. виз гэдэг чөдөрөө яаж таслах бэ?
  • Zochin 2017-04-13 04:15:12
    Unendee gadaadad bga bid hed ochvol ajil hj suraagui, hariutslaga gj medehku hel usgui buduuleg humust ulam l ajil baga oldono shude. Bhku bgad n bayarla
  • Болд 2017-04-13 04:09:06
    Одоо амьдрал хэцүү бн, сайхан болохоор нь очно гэж хэлж байгаа хүнд үнэндээ эх орноо гэх сэтгэл алга. Энэ орныг бид л өөд нь татах учиртай, өөр хэнч биш
  • хм 2017-04-13 02:59:31
    амиа бодсон юмнууд. Бид нарыг энд яаж болгож байна гэж боддог байнаа. Бид нарын татварыг мөнгөөр л улс амьдарч байна шд
    • Zochin 2017-04-13 04:13:59
      Amia bodoh bas bish lde. Bolomjoo ashiglaal hunii nutagt shunu bolgon eh ornoo zuudled homoj bn shude
  • зочин 2017-04-13 02:57:25
    Одоо татвар нэмэгдэнэ,яаж эндээс явах вэ