Өсвөрийн шигшээ баг Герман Улсыг зорьлоо

ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр уламжлал болон FIBA-тай хамтран зохион байгуулагддаг "International Eastercup Berlin-Moabit 2017" тэмцээнд манай эрэгтэй U14 насны хоёр баг, эмэгтэй U13 насны нэг баг тамирчид оролцоно.

Эдгээр нас насны шигшээ баг тамирчид бүгд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарч өсвөр үеийн улсын шигшээ багт багтан МУ-ынхаа нэрийн өмнөөс хилийн дээс алхах эрхтэй болсон юм.

Мөн өсвөрийн хүүхэд багачуудтай яг тулан ажилладаг дунд сургуулийн багш нарыг ОУ-ын тэмцээнд багуудаа дасгалжуулан оролцуулж туршлагажуулан, чадварыг ахиулах бодлогыг барьсаар 4 жил байгаа билээ. Өсвөрийн УАШТ-нд баг, тамирчдаа амжилттай удирдан эхний 3 байрт шалгаруулсан багш нар Өсвөрийн шигшээ багийг удирдан оролцох юм.

Эрэгтэй шигшээ багуудын дасгалжуулагчаар Д. Лхагваа, Ж. Мөнхтөгс Г. Ундрах "Орчлон" клуб багш нар томилогдсон бол эмэгтэй Улсын аваргын алтан медаль хүртсэн Д.Саранцэцэг /60-р сургууль/ эмэгтэй багаа удирдан оролцоно.

Тус тэмцээнд Герман, Серби, Литва, Словени, Англи,  Монгол, Энэтхэг зэрэг орны баг тамирчид өрсөлдөх юм.

Тэмцээн энэ сарын 13-17-ны хооронд болно.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.