Шүүхээс Г.Сарангэрэл нарт ял оноолоо

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт буруутгагдаад байсан Г.Сарангэрал нарын 5 хүнд холбогдох хэргийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнөөдөр хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, шүүгчдэгч Г.Сарангэрэлийг гэмт буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ял оноосон бол шүүгдэгч н.Гэрэлд 1 жил 8 сар, н.Энэрэлд 1 жил 2 сарын хорих ял оноож, тэнсэн харгалзах, Отгончимэгт 1 жил 1 сарын хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлуулсан байна.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан гэх шүүгдэгч н.Халиунд 7 жилийн хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine