Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Онцгой байдлын байгууллагын чадавхи, техник, тоног төхөөрөмж хүчин чадал сүүлийн жилүүдэд сайжирч, 56 орчим хувьд хүрээд байна.

Тус албанд ашиглагдаж байгаа автомашины 64,4 хувь буюу 2006-2015 онд ашиглалтад орсон, бусад автомашин, техникийн эдэлгээний норм, хугацаа дууссан, шинэчлэх шаардлагатай байгаа юм.

Улсын хэмжээнд гарч байгаа гамшиг, аюулт үзэгдэл, ой, хээрийн болон обьектын гал түймрийн голомт дээр түргэн шуурхай очих, гал түймрийг байгаа хэмжээнд унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг.

Тиймээс гал түймэртэй тэмцэх, аврах үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, автомашин техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд Засгийн газрын дэмжлэг, туслалцаанаас гадна олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний нэг нь Онцгой байдлын байгууллагын харьяа Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах ангиудын гал түймэртэй тэмцэх, эрэн хайх, аврах ажлын автомашин, техникийг сайжруулах талаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд хамруулах талаар судалгаа хийж байна.

Энэ ажлын хүрээнд Польш Улсын “Висс” группын гадаад экспорт хариуцсан захиарл Мишел Ромашин, экспортын зөвлөх Эдди Корён нар өнгөрсөн сард Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралтай уулзаж санал солилцсон юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд хэрэгжүүлэх гал түймэртэй тэмцэх, эрэн хайх, аврах ажлын автомашин, техникийг сайжруулах төслийг ажлын хэсэг боловсруулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-04-13 11:00:11
    БХЯ аа татан буулга Ямар юмны бэлтгэл дадлага Манайд арми хэрэггуй Харин хилийн цэрэг онцгой байдлын албыг сайжруулах хэрэгтэй Арми цэргээр хэдэн генерал улстор...