Нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 800 гаруй иргэн хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сургуулийн хүрээнд өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдлөлтийн цагийн байдал зарлаж нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион явууллаа.

Тус сумын хэмжээнд  иргэдийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй талбайн 61 түр обьектыг барьж байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 800 гаруй иргэн хамрагдсан байна.

Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр  онцоллоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.