Онцгой байдлын тамирчид бэлтгэлдээ гарчээ
Төрийн үйлчилгээг гардан хэрэгжүүлэгч аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг сорьсон, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан чухал үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн байдаг.
 
Энэ жилийн  марк тактикийн тэмцээн ирэх 06 дугаар сард зохион байгуулагдана.Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын 40 гаруй тамирчин оролцохоор өчигдрөөс бэлтгэлдээ гарчээ.
 
Багийн ахлагчаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Баттулга ажиллаж байна.
 
Онцгой байдлын албаны баг тамирчид тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш тактикийн тэмцээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд 2015 онд багаараа 2 дугаар байрт шалгарч байсан юм.
 
Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, чадвар, арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.