Намын бүлгүүд хуралдана
УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Харин АН-ын бүлэг улсын төсвийн тодотголыг хэлэлцэхэд ОУВС-гийн оролцоо байсан эсэхийг судлах хэрэгтэй байгаагаа илэрхийлж тав хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын даргын зүгээс гурван цагийн завсарлага өгөөд байгаа.

Тэгвэл намын бүлгүүд дээрх завсарлагатай холбогдуулан хуралдахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.  
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.