О.Баасанхүү:  “Буйдантай суулт” хийхэд ганцаардаад байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ынхныг "буйдантай суулт" хийхийг уриалав. Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ гишүүн О.Баасанхүү “Энэ оны төсвийн тодотголын төсөлд урсгал зардал танагдаагүй, харин иргэдийн татвар нэмэгдсэн байна. Би төсвийн тодотголын төсөл дэх урсгал зардлуудыг танаж, хасуулах саналтай байна.  Өмнөх парламентын үед МАН-ын бүлэг төсвийн төслийг эсэргүүцэж, “буйдантай суулт” хийж байсан. Өнөөдөр би “буйдантай суулт” хийхэд хүч хүрэхгүй ганцаардаад байна. АН-ынхныг надтай хамтарч суулт хийхийг уриалж байна” гэсэн юм.

Харин үүний дараа АН-ынхан төсвийн тодотголоор тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга гурван цагийн завсарлага өглөө. Учир нь УИХ-ын дарга  Төсвийн тодотголыг аль болох түргэн хугацаанд батлах нь ОУВС-гийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахад  шаардлагатай байгааг учирлав.

 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 76 чинь утсан хүүхэлдэй 2017-04-12 15:46:49
    наад 76 чинь утсан хүүхэлдэй юм чинь хэдэн се кс хүүхэлдэй авчраад суулгачихад ДУгуй ДУгуйгаа хараад сууж эхэлнэ шүү дээ