ХУД-т гарсан боом өвчин хяналтад байна
Нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд малын боом өвчин гарсан. Долоодугаар сарын 27-ны байдлаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын ДҮК машинаар хот айлын хонь, тугалын хашаа, гүүн зэл, хэвтэр бууц, устгалын нүх орчим 244 мянган м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Мөн Б.Нармандахын малд боомын ийлдэс хийснээс хойш 14 хоногийн дараа буюу энэ сарын 26-нд боомын вакциныг 483 ямаа, 591 хонь, 67 үхэр, 121 адуунд хийлээ.

Хорио цээр тогтоосон бүсэд “Туда” компанийн малын нэг их эмч, нэг ариутгагч, 12 тээврийн хэрэгсэл, таван постын цэг орчмын талбай, худаг болон худгийн ойролцоох 1500 м.кв талбай, мал услах усны хоёр онгоц, малын сэг зэм байсан цэгүүд, нийт 22600 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Боом өвчин болон өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 15 иргэнд тараагаад байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.