АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Тавантолгойн хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан албан хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг БХ-ын сайдад даалгасан юм. Дараагаар нь хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Харин УИХ дахь АН-ын бүлгээс дээрх асуудалтай холбогдуулан тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад илэрхийллээ.

Гэвч УИХ-ын даргын зүгээс хугацаа тулсан асуудал учраас АН-ын бүлэг гурван цагийн завсарлага өглөө. Энэ хугацаанд ойлголтын зөрүүтэй байгаа асуудлаар холбогдох хүмүүсээс тайлбар авч, бүлэг дотроо байр сууриа нэгтгэхийг хүслээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.