Боксынхон 7500 ам.доллараар шагнуулжээ

-Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох дарга боксынхоныг хүлээн авч уулзлаа-


Монголын боксын холбооны насанд хүрэгчид, залуучуудын шигшээ багийн 11 тамирчин олон улсын хоёр тэмцээнд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.

Тодруулбал, Тайландын Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын нэрэмжит сонирхогчдын боксын тэмцээн энэ сарын 2-10-ний өдрүүдэд болсон. Тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбаят, 75 кг-д Ж.Отгонжаргал нар тулалдсанаас Д.Отгондалай алт, Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн.

Дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог тус тэмцээний шагналын нийт сан 100 мянган ам.доллар бөгөөд манай баг тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарч 7.5 мянган ам.доллараар шагнуулжээ.

Мөн залуучуудын шигшээ багийн таван тамирчин Болгарын нийслэл Софи хотод Европын боксын холбооны ерөнхийлөгч асан Эмиль Жейчевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоод иржээ. Тэмцээнд дасгалжуулагч С.Эрдэнэбатын удирдлага дор 49 кг-д Б.Буяндалай, 52 кг-д Ц.Мөнхбаатар, 56 кг-д Б.Төгөлдөр, 60 кг-д А.Хавдалмажид, 64 кг-д Э.Шижирбаатар нар тулалдсан. Тэднээс Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртсэн юм.

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар өнөөдөр  хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Тайландын эзэн хааны цомын тэмцээнд оролцсон баг тамирчид удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.