Наадмын нээлтийн үйл ажиллагаанд 850 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг нийт 2 тэрбум 769.9 сая төгрөгөөр зохион байгуулах тооцоо гаргажээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  наадмын төсвийг асуудлыг нэгтгэснээр Засгийн газрын хуралдаанд оруулан эцэслэн батлах юм. Энэ талаар  Шадар сайд У.Хүрэлсүх "Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа  болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ засаг төр мөнгө багатай байгаагийн зовлонг бас ойлгох хэрэгтэй" хэмээлээ.  

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, ЗТХЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хорооноос бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсаныг  наадам зохион байгуулах комисс дэмжлээ. Энэ нь бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж.

 Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барихад 55 сая төгрөг тооцоолжээ.  

Энэ жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Б.Наранбаатар найруулахаар бөгөөд урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 5316 2017-04-13 01:57:21
    улс орон хэцүү гэнэ тэгэхэд л баярын өдрийн 3 цагийн арга хэмжээнд ямар их мөнгө зараа вэ. дуучид нэг удаа сэтгэлээрээ хамтран нээлт зохион байгуулж болдоггүй б...
  • НЭЭ Х сонин 2017-04-12 15:53:50
    ЯА ЯА жүжигчин Наранбаатар ч мөн ч их бошийж дээ. хэд нь Урлагийн сайдын халаас офшор луу орж хэд нь наранбаатарын халаасанд орох бол доо.
  • зочин 2017-04-12 13:30:07
    Хямрал нүүрлэсэн байхад наадмыг ийм их зардлаар санхүүжүүлэх нь утгагүй. Тана бас дахин тана. Танасан зардлаа боловсрол, эрүүл мэндэд зориул
  • 2.9 ter bum 2017-04-12 10:48:22
    http://niislel.mn/v/1268
  • sain hemnej bgaam bn boloo sh dee 2017-04-12 10:40:51
    2015 oniih 2.9 ter bum tugrug baisan sh dee. Nogoo So ahiin nairuuldag
  • zocin 2017-04-12 08:30:06
    tor garsan umnuud hudlaa ynetei szou zohiohoo bolih heregtei,ziriin daryy temdeglej bolno bizdee,hyamraltai gedegni hudlaa,irgedees tatbar nemj abaad oorsdoo
  • зочин 2017-04-12 08:02:27
    төрийн данс улаасан гэж худлаа юм байна!
  • mongol 2017-04-12 07:51:12
    Orond barigdaj.otond idegdlee geed tatbar nemeed baisanii uchir ene vv? Baychuud oorsdoo bayllaxaar beltgej baigaa busui?