“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав

“Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл  болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулах шийдвэрийг Засгийн газрийн өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.

Төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангаж, импортын эрчим хүчийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийн нэгжийг татан буулгахаар болжээ.

Усан цахилгаан станцын төсөл нь манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цэвэр усны нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой.

Шинээр байгуулах компани нь энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл, газар эзэмшихтэй холбоотой гэрчилгээнүүдийг эзэмшиж, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулах эрхтэй бөгөөд станц баригдаж дууссаны дараа ажлыг нь бүрэн хариуцах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-13 06:49:03
    Цааснаас хэтрэхгүй байх даа. Эх о рончдын бэлэн зууш болох биз
  • ok 2017-04-13 01:42:00
    маш сайн маш зөв
  • энэ бас нэг офшорын ам нээгдлээ дээ 2017-04-12 15:57:04
    энэ бас нэг офшорын зам нээгдлээ дээ
  • ДАХИАД Л ПАН ГӨРӨӨД ... 2017-04-12 11:25:14
    БАРИНА ГЭЭД Л БААХАН АМЬТАН ХООСОН ХООЛЛООД Л УРАГШ АХЬДАГГҮЙ ИЙМ ЮМ ИХ БНА АА МАНАЙ УЛСАД
  • Zochin 2017-04-12 09:35:09
    TEST 5 g ekhluuleechee 30 jiliin emne TEZY duussan gej ERDENEBILEG khelj bsn . Ochirjabaas eer meregjliin ...
  • зочин 2017-04-12 08:32:36
    1990 ээд оны үээс яригдсан Эгийн голын усан цахилгаан станц 2 зуун дамжиж 20-30 жил яригдлаа... арайч дээ ... харсаар суугаад насыг барлаа
  • зочин 2017-04-12 07:27:57
    Төрийн өмчит ХХК гэж юу гэсэн үг вэ