Гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр ажлууд нь үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны  I улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу -11.3 хувиар буурчээ. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна.

Мөн гэмт хэрэг буурахын зэрэгцээ илрүүлэлт нэмэгдсэн байна. Тодруулбал, гэмт хэрэгт бүртгэгдэх үед сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 2668 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 56.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 3.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тус цагдаагийн газраас гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл, зөөврийн хяналтын камер ажиллуулжээ.

Түүнчлэн нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүргүүдэд зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй иргэдийг сонгон хэв журмын урамшилт эргүүлээр ажиллуулж байгаа нь гэмт хэргийн гаралт буурах нэгэн шалтгаан болжээ.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 12345 2017-04-12 15:58:49
    гэмт хэрэгтэнүүд нүүрс зөөж ХОВО барьж яваад хордож үхсээр байгаа тул гэмт хэрэг буурчээ.