Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй  байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох иргэний эрхийг хязгаарласан эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогтой билээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргасан байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮХЦ гэж оркуудын хурал болдог болжээ дэ 2017-04-12 16:04:46
    ҮХЦ гэж оркуудын хурал болдог болжээ дээ. Хууль шүүхэд Хуульчид Шүүгчид Иргэд хэн ч итгэхээ больсон байна. Дахи н дахин давж заалдаж байгаа нь харуулж байна да...
    103.26.195.106
    Мэдэгдсэн Хариулах
  • бохир 2017-04-12 15:43:53
    Төрийн өмчийг шамшигдуулж байсан жюлик багтсан гээд бодхоор цэцийг хүндэтгэх бодол төрж өгөхгүй юм.
    202.179.23.65
    Мэдэгдсэн Хариулах