Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг шалгаж эхэлжээ

Өнгөрөгч 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж  1.305 иргэн ажлын байртай болжээ. Мөн хүүхдээ харж гэртээ суудаг байсан 6 мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой болсон гэсэн тоон мэдээллийг холбогдох байгууллагаас гаргажээ.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 810 хүүхэд харах төвд  5.275 хүүхэд хамрагдаж байгаа юм. Эдгээр газруудад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар нөхцөл байдлын үнэлгээ хийж  байна. Үнэлгээг үндэсний хэмжээнд энэ сарын 3-ны өдөр эхлүүлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэх аж.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй шалгалтаар хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийх юм байна.

Мөн хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн давхардлыг арилгаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилгоор энэхүү шалгалтыг эхлүүлжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.