ЗХЖШ: Бид хариуцлагаа шууд хүлээнэ
ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр ЗХ-ий 350-р ангийн албан хаагчид амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал өчигдөр 17:40 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсэр Тавантолгойн бэлтгэлийн баазад байлдааны гранат  шидэх сургуулилт хийх үеэр гранат дэлбэрч 350-р ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдсан хэрэг гарлаа. Мөн амиа алдсан алба хаагчдаас гадна тус ангийн найман албан хаагч шархадсан байна. Шархадсан алба хаагчдаас хоёр нь  яаралтай хагалгаанд орсон бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжсон байна. Болсон хэрэг явдлын талаар ЗХЖШ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “350 дугаар анги сургалт бэлтгэлийнхээ төлөвлөгөөний дагуу байлдааны тактикийн хээрийн сургуулийг хийж байгаа. Сургуултийнхаа бэлтгэл ажлыг хангах явцдаа байлдааны гар гранат дэлбэрч, найман цэргийн алба хаагч хүнд хөнгөн хэлбэрээр шархдаж, хоёр цэрэг амь эрсэдлээ. Үүнтэй холбогдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Батсуурийн Мөнгөншагай, ахлагч Баасанжавын Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд Батлан хамгаалах яамны Жанжин штаб болон Зэвсэгт хүчнийхээ нийт бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж байна” гэв.  

Тэрбээр мөн амиа алдсан  болоод шархадсан алба хаагчдын талаар мэдээлэл өгсөн юм. 
Ахлагч Баасанжавын Ариунболд 1993 онд төрсөн. Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн. 24 настай. Эхнэр хүүгийн хамт амьдардаг байжээ. Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд 2012 онд бэлтгэгдэн төгссөн. Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч байжээ.

Харин амиа алдсан ахлагч Батсуурийн Мөнгөншагай нь 1987 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 30 настай.  Мөн эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Талийгаачийн хувьд БХИС-ийн Зэвсгийн албаны офицер мэргэжилтэй. Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид алба хаасан. Афганстан, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явсан, туршлагатай нэгэн байжээ. 

Шархадсан найман цэргийн алба хаагчид 22-28 насны залуус. Бүгдээрээ мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтын төвд бэлтгэгдсэн. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон, туршлагатай цэргийн алба хаагчид гэв.

Тэрбээр болсон хэрэг явдалтай холбогдуулан ЗХЖШ хариуцлагаа шууд хүлээнэ гэж мэдэгдсэн юм.  Мөн амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд хуулийн дагуу тэтгэмж олгоно гэлээ. Дашрамд дуулгахад хуулинд зааснаар байлдааны ажиллагаа, энхийг дэмжих үйл ажиллагаа болон  албан үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алдсан цэргийн албан хаагчид дундаж цалингийн 10 жилтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог юм байна. 

Түүний дараагаар Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн  захирал, дэд хурандаа  Т.Сүхбаатар ослын дараах байдлын өвчтөнүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр амиа алдсан хоёр албан хаагчийн тухайд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч маш  хүнд  гэмтэлтэй байсан тул амь насыг нь аварч чадаагүй гэлээ. Харин шархадсан алба хаагчдад эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлж 19:40-20:15 цагийн хооронд эмнэлэгт авчирч шаардлагатай эмчилгээг хийсэн гэв. Шархагдагсдын хувьд  тэсрэлтийн улмаас үүссэн гадны биетүүд зөөлөн эдэд нь нэвчиж орсон  байдалтай байсан аж. Хөл, гарын сарвуундаа гэмтэл авсан байна. Одоогоор шархадсан алба хаагчдад  шаардлагатай эмчилгээг хийж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа албан үүргээ гүйцэтгэх боломжтой гэж мэдэгдэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батбаяр 2017-04-25 01:15:00
    Ер нь мэргэжлийн оф өөрөө б.сан. б.на. Хариуцлагыг тэр үүрэх ёстой. Хэнэггүй байдал ийм юманд хүргэдэг.Д.Өлзий баяр гэж Үнэг Доржсүрэнгийн хүү мөн үү
  • Undrah 2017-04-18 16:06:18
    Ene osold said ymar hamaa bna aa ter surgaltiig hariutsaj bsan darga nart hariutslaga tootsoh heregtei surgaltiin gernatiig delberne gedegiig hen ch medehgui
  • dawaa 2017-04-14 07:20:05
    said neg nomert ogtsroh heregtei!
  • Зочин 2017-04-13 04:53:30
    Ганзориг генералын хариуцлагагүй байдал, Залуу хүн байж албан тушаалд дуртай, тэгээд юу ч мэдэхгүй тэр л огцрох хэрэгтэй.
  • Mr 2017-04-12 22:22:57
    2saihan zaluu ami ersdcherf bna. Enh tsagt, eh orondoo. Dain baildaanii ue bol bas er tsergiin tangarag gehden. Baterdene said shuud hariutslaga hulee, ogtsor.
  • mal yumaa 2017-04-12 16:24:07
    said darga nar yamar hamaa bainaa
    • Mr 2017-04-12 22:25:27
      Hamgiin ih hamaatai. Erh medel undur bh tusmaa uureg hariutslaga chuhal. Said bier shalgadaggui bj bolnoo, 2 hunii aminii une hureh u, ter alban tushaal ni.
  • НЭЭРЭЭ 2017-04-12 15:49:24
    хариуцлагаасаа бултах нүхээ аль эрт малтчаад тэгж ауцаж байгаа юм. тэгээд ч сургуулийн бэлтгэл байж яахаараа байлдааны гранат тэнд байж байсан байх уу?
  • Болдоо 2017-04-12 14:07:44
    ЗХЖШ ерөнхий командлагч Элбэгдорж биш билүү ард түмэн
  • Баагий 2017-04-12 14:02:20
    Гранатийг сайд шалгах уу тэнэг юм бичихийн
  • tsog 2017-04-12 13:09:57
    haruuld garch uzeegui,tsagdaagin hulhi hurandaa Bat-Erdene avarga ta hariutslag huleej ogtsordoo!tani balag uugeer duusahgui!avilgagch hurandaa Kolya ta nar.......
  • ? 2017-04-12 10:23:28
    Монгол Улс ер нь хэнтэй байлдана гэж арми тэжээж байдаг байнаа? Байлдвал 2 том хөрш л байна шдээ!!! Хайран зардал! Хилийн цэргээ сайн бэхжүүлээд л болоо шдээ!!
    • Zochin  2017-04-14 13:28:37
      Zevsegt huchin bol ulsiin tusgaar togtnol auylgui baidliin batalgaa. Zevsegt huchingui uls mohdog. Teneg um yarihaa boli
  • ИРГЭН 2017-04-12 09:35:01
    ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ ГЕНЕРАЛ ОНГОЦ УНАЖ НЭГ АХМАД АМИА АЛДАХАД БАС ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ГЭЭД БАЙСАН БҮҮР НЭГ ТАВАН ХОШУУ НЭМҮҮЛЭЭД ШАГНУУЛЧИХСАН БАС Л ЯРЬЖ СУУНА. . Ц...
  • Zochin 2017-04-12 09:30:44
    UDIRDAJ CHADAAGYI SAIDIIG 1rt OGTSRUUL. ER NI meregjliin bus hkun iim l baidag shuu dee. EM n said
  • Иргэн 2017-04-12 09:22:43
    Салбараа удирдаж чадахгүй байгаа мэргэжлийн биш сайд, дэд сайд, төрийн нарийн бичгүүд ажилаа өг
  • чимэг-очир 2017-04-12 08:54:48
    батлан хамгаалах салбарын багаж зэвсэг хуучирсан шаардлага хангаагүйл байх.салбарын удирлагууд цонхоор харж ажлаа хийдэг.
  • шоогоо 2017-04-12 07:23:57
    Жанжин штаб хариуцлага хүлээнэ гэж байна. сайд бол яах ч үгүй
  • zochin 2017-04-12 07:11:00
    Syrguuliin huuhduud amia horloj baihad salbariin said ni dyygui maliigaad l yavj baidag.yl tolgoi ni soligdjee turiin alba.
  • zochin 2017-04-12 06:53:21
    Cudand alba xaaxdaa zugeer ekh orondoo ireed amia aldana gedeg khariutslaga deg juram alga bolsonoos bolj baigaa um daa. naaduul chin khariutslaga khuleene gen...
  • Навчаа 2017-04-12 06:52:11
    Сайд нь огцорч хариуцлага хүлээх ёстой.Энхийн цагт хүний үр хүүхдийн амийг хороогоод байгаа явдлаа тайлбарлах ёстой. Бүрэн хариуцна гээд 2 хүний амийг яах вэ?
  • mgl 2017-04-12 06:46:04
    Manaid tsagdaa , tsergiinhnii tolgoi heterhii tomdson boon general ofitseruud
  • setguulchded 2017-04-12 06:44:00
    Galzuu hunii odriin temdeglel boljee. Nas baragdsadiig 330-r angi, esvel 350-r angi ch geh shig. Mongonshagai akhmad yum uu? ahlagch yum uu? unen zov medeeleech...
  • mgl 2017-04-12 06:42:58
    ehleed said ni
  • Sss 2017-04-12 06:30:29
    Said xariutslagaa culeej ogtsor
  • bi 2017-04-12 06:04:23
    tetegvert garsan generaluudiig zailuulaachee
  • Болд  2017-04-12 06:03:24
    Улсаас хулгай хийдэг баахан Генералууд. Хэрэв дайн болбол энэ хулгайч Генералууд анги байрлалаа хаяад хамгийн түрүүнд зугатаж алга болно
  • Zochin  2017-04-12 05:59:00
    2 laa ahlagch tsoltoi yumuu? hunii tsol hergemiig unen zovoor ni bicheechee Sansar malaa
  • !!!!! 2017-04-12 05:52:21
    Baterden odoo shuud ooroo orgodloo ogood ogzroh estoi sh dee !!! Eronhii said Erdenebat harl l baigaa baih !!!!
  • зочин 2017-04-12 05:51:41
    хайран сайхан залуучууд. сайд удирдлагууд бүрэн бүрэлдхүүнээр ээ огцор???????? аюулгүй ажилгааг н шалгахгүй яасийн. сайд огцор????? огцорч сураач???
  • Zzzzz 2017-04-12 05:44:51
    Said in yagaad dyygui bna. Ogtsor
  • Bold 2017-04-12 05:34:10
    Iim tom osol garaad baihad ene batlan hamgaalahiin said ni ogtsroh orgodloo busad nohduudteigee hamt ogoh heregtei
    107.77.75.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-12 05:26:35
    Tsoloo huraalgaad, ZHJSH udirdalga buren bureldehuuneeree ogtsor ene n hariutslaga buren huleeh shudarga uil bolno