“Өргүй Монгол” ТББ-ынхан “ХАС” банкинд шаардлага хүргүүллээ
“Өргүй Монгол” ТББ-ынхан өчигдөр “ХАС” банкинд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн юм. Тэд “Гадаадын оффшорчдын бодлого “Хас”  банкинд үүрлэжээ” хэмээгээд оффшорчдын эсрэг дайн зарлаад байгаа энэ үед “ХАС” банктай холбоотой зарим мэдээлэл татаж байна гэлээ. Тодруулбал, төгрөгийн ханшийн уналтаас болж орон сууц зээлээр авсан иргэд өнөөдөр авсан бараа хэд дахин нугалж төлж байгааг тэд ийнхүү эсэргүүцсэн юм.
 
Энэ талаар  “ХАС” банкнаас зээл авсан БЗД-ийн иргэн  Д.Мөнхгэрэл  “2011 онд 200 сая төгрөгөөр байр авахаар урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөөд үлдсэн 160 төгрөгийг банкнаас зээлэхээр болсон. Гэтэл “Хас” банкнаас манайх төгрөгөөр шийднэ гэчхээд зээлийг доллараар баталчихсан байсан. Тэгээд 20 жилийн хугацаатай долларын зээлийг 00.1 хувийн хүүтэйгээр авсан. Гэрээнийх нь дагуу 160 сая төгрөгийн зээл авсан хүн 320 сая төгрөгийг төлөөд одоо цаана нь 108 мянган ам.долларын өрөнд орчхоод байгаа. Цаашид төлж дуусах хүртэл бараг тэрбум төгрөгийн өртэй. Долларын ханшийн зөрүүнээс Монголчууд маш их алдагдалд орж байна. Хэрвээ Монголд  бүх зүйл төгрөгөөр шийдэгддэг бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байх байсан. Над шиг ийм нөхцөл байдалд орсон хүн маш их байгаа.  Иргэний хуулийн 218.1 –д зааснаар зээл авсан тухайн үеийн үеийн ханшаараа зээлээ төлнө гэхээр хүсэлтийг маань “ХАС” банк цуцлаад одоо үеийнх нь ханшаар төлөхийг шаардаж байгаа. 218.1-т заасан хуулийн дагуу Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр дээр авсан зээлээ тухайн үеийнх нь ханшаар төлөх ийм л шаардлагыг тавьж байгаа. Шүүхэд хандаж шүүх хэрхэн шударга шийдвэр гаргахыг харах болно” гэсэн юм.
 
Мэдээллийн төгсгөлд тэд оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна гэдгийг мэдэгдлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хасаас татгалз 2017-04-13 03:02:34
    Хас үүнийг мэдээд байнга $-оор зээл өгдөг, ёстой тэнэг хүмүүсээр удирдуулдаг гэдэг нь үнэний хувьтай шүү
  • ХАС банк тэнэг хүмүүсээр удирдуулдаг бай 2017-04-12 15:55:51
    ХАС банк тэнэг хүмүүсээр удирдуулдаг байхаа.
  • Ганхуягаа 2017-04-12 15:24:02
    Энэ чиний мөн чанар уу. Бүх юманд дуугарч байдаг чи энэ асуудлаар дуугардаа.
  • zochin 2017-04-12 10:05:54
    zeeliin huug buuruulmaar yum ard tumen hetsuudlee sh de buh bank 8% - g 5 bolgo
  • зээлдэгч 2017-04-12 07:53:16
    би хас банкаар байнга үйлчлүүлдэг . хамгийн үйлчилгээ сайтай банк шүү дэ.
    • уншигч 2017-04-18 04:50:26
      Удахгүй бодол чинь өөрчлөгдөнө дөө, зээлийн төлөлт чинь жаахан саатвал хэдэн тэнэг бүдүүлэг юмнуудаа чам руу явуулж хараал ерөөл болно доо
  • зочин 2017-04-12 07:49:49
    Монголд доллараар гүйлгээ хийхийг хориглосон хууль эрх зүйн орчин байгаа биздээ. Тэгвэл эргүүлээд тэр банкыг өөрийг нь шүүхэд өгөөч....Манайхан дэндүү ноомой юм...
  • Ганаа 2017-04-12 07:30:18
    Манай хууль, эрх зүйн орчин нулиммаар болоод удаж байна. Шүүгч, прокуроруудын улаан нүүрлүү цэрээ нулимаад ч нэмэргүй болсон байна. Тэдэнд айх, ичих гэдэг үгүй...
  • зочин 2017-04-12 07:30:03
    банкны захирлыг нь шууд бууд