Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоов

Дэлхийд нэн ховордоод байгаа ургамал ногоо, ан амьтад тэр дундаа цоохор ирвэсний өлгий нутаг болсон Тост, тосон бумбын нурууг УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН. Гэтэл 2011 онд “Сауд Гоби коэл транс”  ХХК нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулж тухайн жилд 134 цооног, 63 суваг малталтын ажил, 2012 онд 13 цооног өрөмдөж 4 суваг малталт, 2014 онд 18 цооног 6 суваг малталтын ажил тус тус хийсэн. 2012 онд тус компани нь хэсэгчилсэн ашиглалтын МҮ-017038 тусгай зөвшөөрөл, үлдсэн хэсэгт 2015 онд МҮ-019036 ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус авсан байдаг.

Гэвч Тост тосон бумбын нурууны тус талбайг улсын тусгай хамгаалалтад авахдаа уг компаний лицензийг хүчинтэй үлдээсэн. Энэ нь байгальд маш олон төрлийн сөрөг нөлөөтэй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Тост, тосон бумбын нурууны орчимд ажиллаж бодит байдалтай биечлэн танилцан Гурвантэс сумын ард иргэдтэй уулзалт хийлээ. Төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийхийн зэрэгцээ “Сауд Гоби коэл транс” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох тал дээр асуудлыг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагууд Тост, тосон бумбын нуруунд ажиллаж тус компаний үйл ажиллагаатай биечлэн танилцаж, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байгаа нь холбогдох хууль журмыг зөрчсөн тул “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖЭЭ.

Тусгай зөвшөөрөл 2015 онд олгогдсон бөгөөд үүнийг цуцлах, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан нутаг усаа хамгаалж та бүхний төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 112233 2017-04-12 12:59:20
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗТЭЙ БҮХ КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАС ЗОГСООХ ЁСТОЙ Ш ДЭЭ
  • Zochin 2017-04-12 05:40:13
    Terra Energy naaguur chini nuurs zuuguud ballah baih daa. Zogsooh heregtei dee ter heden gadaaduudiig
  • zochin 2017-04-12 05:16:25
    unelgee hiij zadah kompaani mongold baigaa ymuu
  • Mng 2017-04-12 04:03:03
    Ovooshdee! Bie khamgalagch avakhgyi bol Khovsgol nuurand avaachaad jivyylchikhne shyy!