Н.Туяа: Газрын менежмент муу байснаас сүүлийн 10 жилд 20-77 жилийнхээ төсөвтэй тэнцэх орлогоо алдсан

“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн эдийн засагч, судлаач Н.Туяатай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар санаачлан 2017 оны төсвийн тодотголтой холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Таны хувьд 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төлөөлөл болон бусад хуулиудын төслүүдтэй холбогдуулж ямар байр суурь илэрхийлэв?

-2017 оны төсвийг тодотгож, зарим төрлийн татварын нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн зарим гишүүд санаачлан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Миний хувьд “Хүртээмжтэй хөгжил” ТББ-аас оролцож байгаа. Манайх бодлогын чиглэлээр судалгаа хийдэг бодлого боловсруулдаг байгууллага. Манай ТББ-аас  УИХ, Засгийн төсвийн тодотголтой холбогдуулан шаардлага хүргүүлсэн. Төсвийн алдагдлыг ажил хийж байгаа иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмэх замаар нөхөж болохгүй. Иймээс бид шаардлага хүргүүлсэн.

-Тэгвэл төсвийн алдагдлыг нөхөхийн тулд өөр ямар боломж, нөөц байна вэ?

- Манайх асар их байгалийн баялагтай. Үндсэн хуулиар энэ нь ард түмний өмч. Бидний тавьсан шаардлага тооцоо судалгаа үндэслэлтэй. Газрын хуулиар газар эзэмших эрхийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ёстой. Өнгөрсөн хугацаанд газрыг хэн нэгэн даргын гарын үсгээр борлуулаад дуусч байна. Уг нь газрын дуудлага худалдаагаар зараад орлогыг төсөвт төвлөрүүлэх ёстой. Гэвч энэ асар их орлого төсөвт орох ёстой ч буруу замаар явж байна.

Газрын төлбөр, газрын үнэлгээг 1997 оноос хойш нэг ч өөрчлөөгүй. Гэтэл 1997 оноос хойш бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд өөрчлөлт орчихсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улсын төсвийн орлого 30 дахин нэмэгдчихээд байна. Газрын төлбөр яг 20 жилийн өмнөх 5000 төгрөгөөрөө л байж байна. Манай ТББ-аас тавьж байгаа нэн тэргүүний шаардлага бол 20 жил царцаасан газрын үнэлгээгээ шинэчлэх тухай юм. Газрын төлбөрийг хэн төлөх вэ? Мэдээж иргэд төлөхгүй. Маш том том газруудыг монополь байдлаар эзэмшиж байгаа хүмүүс төлнө. Хашааны газарт газрын төлбөр төлдөггүй шүү дээ. Хуулийн дагуу өмчилсөн газраас газрын төлбөр авдаггүй. Зөвхөн эзэмшиж байгаа бизнесийн зориулалттай газраас газрын төлбөр авдаг. Мөн маш олон газруудыг газрын төлбөрөөс чөлөөлдөг. Тухайлбал, төсвийн байгууллага, сургууль цэцэрлэгүүд гэх мэт. Иргэдэд ямар ч ачаалал ирэхгүй.  Газрын үнэлгээ яагаад 20 жил царцсан бэ, гэхээр эрх мэдэлтнүүд хууль, татварын бодлогоо боловсруулахдаа өөрсдөдөө зориулдагт байгаа юм.

Тодорхой тооны хэдхээн хүмүүс 20 жил нийгмийн баялгийг үнэ төлбөргүй эзэмшлээ


-Тэгвэл цаашид ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Тодорхой тооны хэдхээн хүмүүс 20 жил нийгмийн баялгийг үнэ төлбөргүй эзэмшлээ. Нэгдүгээрт, давуу эрхтэй байна. Хоёрдугаарт, бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэлгээ өөрчлөгдсөн байхад газрын төлбөр ч мөн нэмээд өсөх ёстой. Тэр өөрчлөлтийг хийхгүйгээр 20 жил болчихлоо. Нөгөө талаар Ашигт малтмалын лиценз гээд маш том үнэтэй зүйл бий. Лицензийг гадаад зах дээр төчнөөн сая ам.доллаар  зарлаа гээсэн мэдээллүүд гардаг. Гэтэл манайд олон улсад түгээмэл хэрэглэгддэг дуудлага худалдааны аргыг хуулиндаа оруулж өгөөгүй. Манайд “Өргөдөл гаргасанд нь үнэ төлбөргүй олгоно” гэсэн хуультай. Нэг үгээр төсөвт орох ёстой мөнгө хэн нэгэн даргын гарын үсгийн үнэлгээ болж, авлига цэцэглэн хөгжих эх үүсвэр болдог. Иймээс бид газрыг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг төсөвт төвлөрүүлээч ээ гэсэн шаардлага тавьж байгаа.

Өнөөдөр манай нийгэмд иргэдийн дунд орлогын хэт ялгаатай байдал бий болчхоод байна. Энэ бол зүгээр хоосон яриа биш. Дэлхийн банкны “Орлого хэрэглээ”-ний судалгаагаар Монгол Улсын хүн амын таван хувьд нийт хэрэглээний 89 хувь оногдож байна гэсэн тоо гарсан байн. Мөн Монгол банкны 2017 оны нэгдүгээр сарын тайланд тусгаснаар нийт хадгаламж эзэмшигчдийн 99,7 хувь нь маш жижиг буюу 100 сая төгрөгөөс доош сая төгрөгийн хадгаламж эзэмшигчид. Харин нийт хадгаламжийн ихэнх нь буюу 0,3 хувьд үлдсэн хадгаламж ногдож байгаа Тэгэхээр энэ нь Монголчуудын дунд орлогыг ялгаа хэт супер болчихсон байгааг илэрхийлж байна.

Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш. Энэ нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хийдэг санхүүгийн маш том хэрэгсэл байдаг.


- Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Ярилцлагын эхэнд хэлсэн байгалийн баялаг,  газрыг цөөнх эзэмшиж, үр шимийг нь хүртэж ирсэнтэй холбоотой. Иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх, өсөж дэвжих тэр боломжоор  хангаагүйн үр дүн эцэст нь Монголчуудын нэг хэсэг нь асар их буюу дэлхийн төвшинд хүрсэн баян нөгөө хэсэг нь ядуу амьдарч байна. Тэгэхээр төр нийгмээ тогтвортой байлгая гэвэл хүмүүсийн орлого, хүмүүсийн амьдрах тэгш боломжийг олгох  хэрэгтэй. Үүнийгээ татвар төсвийн бодлогоороо дамжуулж хийх ёстой хамгийн гол ажил. Гэтэл өнөөдөр өөрсдөө зардлаа нэмчхээд төсвийн цоорхойг бий болгочхоод эргээд ажил хийж цалин авдаг хүмүүсийнхээ нийгмийн даатгалыг нэмэх зам руу явж байна. Гэтэл дэлхий яаж байна вэ, гэхээр нийтийн өмчөөс авах, давуу эрхээр эзэмшиж байгаа хэсгээс ахиухан төлбөр аваад түүнийгээ нийтийн сайхны төлөө зарцуулдаг. Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш. Энэ нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хийдэг санхүүгийн маш том хэрэгсэл байдаг. Ингээд үзэх юм бол энэ төсөлд ерөөсөө судалгаагүй, зүгээр л төсвийн орлого дутаж байгаа учраас хамгийн амархан олох арга буюу татваруудыг нэмж оруулж ирж байна.

Манай улсын хувьд хөдөлмөрлөж байгаа хэсгээсээ маш их татвар авч, төсвийн орлогын 80 гаруй хувиа бүрдүүлдэг. Төсвийн орлого өнөөдөр 6 их наяд байгаа ч газраас олж байгаа орлого нь 68 тэрбум буюу 1 хувь байна. Бид нийтийн өмчөөс олох ёстой орлогыг 20-30 дахин бага авч байгаа.


-Олон улсын жишиг ямар байдаг вэ?

-Олон улсын түвшинд татварын бодлого нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, нийгмийн баялгийг тэгш шударга зарцуулсан байдаг. Тэдний жишгийг харвал хөгжсөн орнуудын төсвийн 20-60 хувь нь газар буюу байгалийн баялгаасаа орж ирдэг. Нэг ёсондоо ард түмний өмч ард түмэндээ эргэн зарцуулагддаг.

Жишээ нь Австрали улс нийт төсвийнхөө 39 хувийг, Канад 38 хувийг, Испани 23 хувь, Болгар улс 20 хувийг газраас олдог. Нийтийн өмчийг нийтийн зорилгын төлөө зөв менежмент хийж ашиглаж байна.

Манай улсын хувьд хөдөлмөрлөж байгаа хэсгээсээ маш их татвар авч, төсвийн орлогын 80 гаруй хувиа бүрдүүлдэг. Төсвийн орлого өнөөдөр 6 их наяд байгаа ч газраас олж байгаа орлого нь 68 тэрбум буюу 1 хувь байна. Бид нийтийн өмчөөс олох ёстой орлогыг 20-30 дахин бага авч байгаа. Өнөөдөр манай төсвийн бодлого нийтийн өмчийг цөөнх нь маш хямд үнээр, өрсөлдөөнгүй давуу эрхээр эзэмшиж, хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээс орлогоо бүрдүүлж, эдийн засгаа туйлдуулж байна. Бид энэ бодлогын гажуудлаа зах ёстой.

Дэлхийн банкнаас 2015 онд газрын удирдлага менежмент  гэдэг маш том судалгаа хийсэн.Үүгээр Улаанбаатар хотын газрын менежмент маш муу байснаас болоод сүүлийн 10 жил 20-77 жилийнхээ төсөвтэй тэнцэх орлогоо алджээ гэсэн судалгааг гаргасан. Тэгэхээр өнөөдөр бид газар байгалийн баялгийн салбарт л төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийх ёстой байна. Гэвч үүнийг улс төрчид хүсэхгүй байна. Тиймээс ард түмэн шаардах ёстой.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрөө 2017-04-12 08:49:12
    Газрын луйвар Офщорын хэмжээнд байгаа.Луйварчид даргаас эхлээд мэргэжилтэн хүртлээ бугласан. Үүнийг илрүүлэх сүйхээтэй аавын олдороос өнгөрсөн
  • mgl 2017-04-12 08:34:06
    tomoohon ul hodloh horongo, gazar ezemshild barag tatvargui , daatgal busad zardal geh um baihgui baigaa ni toriiin tomchuul bugdeeree iim omchtei uchir tiim bg...
    150.129.142.59
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-04-12 04:57:17
    Irgend bayrlalaa.Chinii zob mongoliin gazar nutag baylagiig 2000 onoos xoith MAN iin mangasuud zalgiad baigaag mongolchuud bvgd medej baigaa thvv dee.
  • Миеэ, Алимаа г.м. 2017-04-12 04:37:11
    Хотын дарга нар нь нийслэлийн газрыг хувийнхаа өмч мэтээр наймаалж ирсэн юм чинь ямар юмных нь газрын мэнэжмент байхав дээ??????!!!!!!!!!
  • pkxny  2017-04-12 03:41:33
    odoo l medej baigaam uu . ert medeed anhaaruulj , arga hemjee avahuulakhgui yasiin
  • Irgen 2017-04-12 03:02:41
    Ivanhoe mines, boroo gold geed tuhain ued 2000 onoos hoish MAXH odoogiin MAH buh gazar nutag bayalagiig hariihantai niilj duusgasan. Batbold Bayar Enkhbayar g.m...