Манай шигшээ Азийн шилдгүүдтэй тоглоно

Тайландын нийслэл Бангконг хотноо ирэх сарын 16-26-ны өдрүүдэд зохиогдох Азийн 20 хүртэлх насны залуучуудын АШТ-нд оролцох Монголын шигшээ баг бэлтгэл сургуулилтаа базаасаар байна.

Монголын 20 хүртэлх насны шигшээ баг тус тэмцээний “D хэсэг”-т АНЭУ, Хятад, Иран, Киргиз гэсэн хүчирхэг багуудтай оноолт таараад байгаа. Манай шигшээ багийн өрсөлдөгч АНЭУ Азийн чансааг тэргүүлдэг бол Хятад тав, Иран наймдугаарт бичигддэг юм. Түүнчлэн Иран улс футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг тул манай залуучуудад хүнд даалгавар ноогдож байгаа.

Гэхдээ футзалын лигийн дархан аварга “Унаганууд”-ын дасгалжуулагч С.Эрдэнэ-Очироор удирдуулсан залуучуудын шигшээ хойд хөршийн багуудтай тоглож багагүй туршлага судлаад амжсан. Манай шигшээ баг ирэх сарын 16-нд Арабын нэгдсэн эмират, 17-нд Иран, 18-нд Киргиз, 20-нд БНХАУ-тай тоглох хуваарьтай байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.