Ж.Бадамбазар: Ослын шалтгааныг одоогоор хэлж мэдэхгүй байна
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан Тавантолгой дахь хээрийн сургалтын төвд бэлтгэл хийж байх үеэр гранат дэлбэрсэн хэрэг өчигдөр гарсан. Үүний улмаас хоёр цэрэг газар дээрээ амиа алдаж, найман цэрэг шархадсан байна. Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазараас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Ослын талаар мэдээлэл өгөөч. Ямар нөхцөл байдалд сургуулилт хийж байсан бэ?
 
-Өнөөдөр Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага,байлдааны буудлага , харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг. ЗХ-ны сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өнөөдөр 17,40 минутын орчимд осол болсон. Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажиллаж байна.
 
Бид 17,40 минутын үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг бид хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, найман хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авчахаар бэлтгэсэн.
 
Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос 50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан.
 
-Осол юунаас болж гарсан бол?
 
- Бид яг одоо хэлж мэдэхгүй байна. Энд цагдаагийн байгууллага ажиллаж байгаа.
 
-Урьдчилсан байдлаар та бүхэн осол гарах шалтгааныг юу гэж харж байна вэ?
 
-Осол гарах хоёр төрлийн шалтгаан байх магадлалтай. Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй.
 
-Ар гэрийнхэнд нь мэдэгдсэн үү ?
 
Одоогийн байдлаар бид 3 хүнээс бусад бүх хүмүүсийн ар гэртэй холбогдсон. Нэг хүний ар гэр нь Ховд аймагт байдаг юм байна. Бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэртэй нь холбогдох арга хэмжээ авна. Ар гэрийн хүмүүсийг ирэхэд эмнэлгийн байранд тэднийг байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа.
 
-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ?
 
- Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт найман цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа.Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж Эхний шархадсан өвчтөн 19,58 минут сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Одоогийн байдлаар хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна.. Ирсэн найман цэргийн албан хаагчийн хүний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээ.... 2017-04-13 05:37:24
    Худлаа зурагтаар уйлж солонгос гомо шиг тэнэгтээд еренхийлегч болох гэж шуналтаж суухаар ногдсон ажлаа хийсэн шиг хийгээч балай ярьдаг бех гуай!!!!!!!
  • зэвсэг 2017-04-12 15:17:45
    Хайран залуус. Байлдааны зэвсэг хөнөөл их байх тусмаа эрсдэл ихтэй. Шууд харьцаж ажилладаг бүх хүнд энэ эрсдэл тогтмол тулгарч байгаа.
  • Зочин 2017-04-12 06:35:37
    Ер нь бол иймэрхүү алдаа хаана ч гардаг. Энэ байдлаар хэн нэгнийг өмөөрөх гэсэнгүй ээ. 100 хувь зүйл гэж байдаггүйтэй адил 1 хувьд нь алдаа гарч л таарна.
  • zochin 2017-04-12 04:24:47
    ali ch ylsiin tsergiin syrgyyliltiin ued garch l bdag aldaa. gexdee syrgamj avax xeregtei yridchilsan dadlaga setgel zuin beltgel xiix xeregtei.
  • Бат 2017-04-12 03:29:57
    Олон улсын жишгээс үзэхэд цэргийн хээрийн сургалт тактик ажиллагааны үед ийм зүйл гардаг. Ажлаа хийгээд л явж байсан дарга цэргийг шийтгэх гэж зүтгээд хэрэггүй ...
  • emgenel 2017-04-12 02:21:12
    Terrorist ajillagaa bolloo gej zarlaj l onigoond orov doo.
  • Pee 2017-04-12 02:02:03
    100% udirdlaga ahlah ajiltnii l buruu.
  • Уран 2017-04-12 01:49:01
    Новш юмаа. Энхийн цагт сайхан хүүхдүүдээ алдана бэртээж гэмтээнэ гэдэг дэндүү харамсалтай. БХЯ -ыханд хариуцлага сахилга гэж даанч нэг алга даа.
    • би 2017-04-12 02:02:19
      ийм байдал ямарч армийн сургалт бэлтгэлийн үед гардаг. өмөөрч байгаа биш. ингэж цус урсган байж эх орноо хамгаалахад суралцдаг. дахин ийм алдаа гаргахгүй