Хуульчид оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ
08:00 цагт: БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын сургалт спортын төв ордны А зааланд “Баг хамт олон болон хувь хүний сэтгэл зүй” сэдвээр зохион байгуулагдана.

09:00 цагт: "ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаанд шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулах ёслол болно. Уг арга хэмжээнд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр оролцож аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулна. Хаяг: Говь ХК-ийн дэргэдэх Mirage ресторанд

09:00 цагт: Байгаль орчин аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт байгаль орчны салбарын онол, практикийн бага хурал Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.
 
09:00 цагт: "СУРГУУЛИЙН ХООЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордон, Нээлттэй сонсголонгын танхимд болно. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Байнгын хорооны гишүүд болон яам, тамгын газрын нийт 70 орчим хүмүүс оролцоно.
 
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны гуравдугаар сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хуульчид оффшорын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: "Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ Хэрэглээ болгоё" төслийн талаар мэдээлэл өгнө Хаана: Монголын Залуучуудын Холбоо 209 тоот
 
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга, инженер гэх мэт бүрэлдэхүүнтэй комисс барилгын зөвшөөрлийг хэрхэн хууль бусаар олгосноос үүдэн хувийн хэвшлийн төлөөлөл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

14:00 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Эрэгзэн "Хүннүгийн улс төрийн төвийг тогтоох асуудалд" сэдвээр семинарыг зохион байгуулна. Хаана: ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байрны 4 давхрын хурлын танхимд
 
14:00 цагт: Тайланд болон Болгарын олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон Боксын шигшээ багийн тамирчид Спортын төв ордны боксын зааланд хэвлэлийн хурал хийнэ.
 
15:00 цагт: Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон” цом ҮБХИС-д аялж байна. Цомыг аялах өдрүүдэд тус сургуульд спортын тэмцээн уралдаан, алдартан гавьяатнуудтай хийх уулзалтын арга хэмжээг хийхээр төлөвлөсөн бөгөөд ҮБХИС-ийн Соёлын төвд Буудлагын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Б.Ундралбат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, “Самбо” бөхийн дэлхийн 3 удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин ахмад Б.Батдэмбэрэл нартай хийх уулзалт болно.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.