Б.Баттөмөр: Төсвийн зарлагын нэг төгрөг бүрийг оновчтой зарцуулах шаардлагатай
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байсангүй. Түүнчлэн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Төсвийн зарлагыг 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хасч, 2017 онд баталсан хуулийнхаа түвшинд хүргэмээр байна. Мөн 24 сайдын багцад нэмсэн 404 тэрбум төгрөгийг хасч, төсвийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй” гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ажлын хэсэг хуралдаж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр бид хэд төсвийн тодотголын төсөлд тусгагдсан тоо бүрийг тулгаж, ярилцсан. Ганц жишээ дурдахад, Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан. Ингэснээр Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэт харагдаж байгаа юм. Үнэндээ төсвийн зарлагыг бууруулах боломж хомс юм билээ. Тэгэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлагийн урсгал зардлыг тодорхой хувиар хасаж байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төсвийн зарлагын нэг төгрөг бүрийг Монгол Улсын хөгжлийг дэмжиж байгаа гэдэг утгаар оновчтой зарцуулах шаардлагатай” гэж байв.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх саналаа Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-06-06 06:17:56
    Zam teevrin toriin nariin bichgin darga Bat Erdenig tomor zamin asuudlaar zemlej bgaa medee garch bsan.Tegeed yariad ongoroh bish hariutslaga tootsoj baih. ...
  • Баттөмөр 2017-04-11 11:49:28
    Энэ малын хэлсэн үг нь лоозонгийн шинж чанартай. Бодлогын болоод гарц болох ухаан зарсан үг олдохгүй л дээ.