Б.Лхагважав: Төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар санаачлан 2017 оны төсвийн тодотголтой холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.  

Тэд 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төлөөлөл болон бусад хуулиудын төслүүдтэй холбогдуулж саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Төрийн захиргааны албан хаагчдыг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдыг 10 хувиар танахад цалингийн зардал, урамшууллаас 500-600 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. 2006 оноос хойш 60 мянган төрийн албан хаагчийн ажлын байр шинээр нэмэгдсэн. Одоо төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй. Төсвийн тодотголд төр зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ зардлыг 2017 оны баталсан төсвийн хэмжээнд барих хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид Хувь хүний орлогын албан татварыг /ХХОАТ/ шатлалтай болгож 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой ажилтнуудын татварыг өсгөж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд санаачлагчдын зүгээс Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс гаргасан саналыг УИХ, Засгийн газар, Сангийн сайдад хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
 
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-12 02:48:09
    Лхагважав үнэн ярьсаан. Чадваргүй олон албатыг цомхон чадвартай хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж Монгол оршин тогтноно
  • lhabgajabt 2017-04-12 00:41:37
    Thudara bail daa. Chi ter baitugaig madej baij tedend tal aldaxaas aij dutuu ym yrij baigaagaa xvgeegeech.Tegeed xezeech vneng xelj chadaxgvi gedgee xelchixeech...
  • зочин 2017-04-12 00:29:52
    шинээр ирсэн дарга найз нараа авахын тулд орон тоо нэмсээр данхайсан аркид өвчтэй төр бий болсон. төрд аль муу чадалтай сайн бөгс долоогч нар цугласан сайн тана...
  • sonin 2017-04-11 22:05:45
    turiin albanii huuliar olon asuudal shiidegdeh bhaa.Uneheer oron too ih ur ashiggui ajilladag baiguullaga olon bgaa daa
  •  2017-04-11 18:38:08
    50% tanah heregtei
  • зочин 2017-04-11 16:21:10
    миний танил төрийн албан хаагч ярихдаа нэг дарга шинээр ирээд орон тоо нэмж сандал ширээ нэмдэг гэж ярьсан даа
  • zochin 2017-04-11 14:27:31
    toriin baiguullagiin orlogch baahan menejer geh hereggui baahan oron toogoo tsuuluuchee undesnii audit gedeg gazar baahan darga bolchihson bn unshlaa geh met.....
  • Иргэн 2017-04-11 14:08:31
    Лхагважаваа?! Шоудаж болох ч ингэж шоудаад нэмэргүй ээ?! Жирийн иргэдээсээ дор сэтгэхүйтэй чамайг хэнч тоохгүй юм байнадөө?!
  • ЗОЧИН 2017-04-11 11:46:00
    Давхардсан чиг үүрэгтэй байгууллагууд их байна. Жишээ нь, соёл урлагийн газар гэдэг хоёр байгууллага БСШУСЯ-ны харьяанд ажиллаж байна. Танах хэрэгтэй
  • хүн 2017-04-11 11:26:42
    Лхагважав гэгч ямар их 2 нүүртэн бэ, өрөнд орход дуу гарахгүй, харин төрийн хэдэн хүнийг ажилтай байлгая гэхээр амаар нь шороо үмхүүл гээд байх, хүнбиш, мөнгчин...
  • иргэн 2017-04-11 11:25:38
    2000 оныг 2017 онтой харьцуулахад төсвийн зардал 45 дахин нэмэгджээ!!! Гэтэл МУ хэвээрээ л байгаа!! Тиймээс төрийн зардлыг дор хаяж 50 хувь хасах хэрэгтэй!!!!...
  • иргэн 2017-04-11 10:12:21
    Сангийн сайдаар ядуугийн зовлон болон амьдрал мэддэг, ард түмнээ хайрладаг, сайхан сэтгэлтэй, ухаантай, сэргэлэн хүн тавих хэрэгтэй.
  • Иргэн 2017-04-11 09:52:20
    Төрийн албан хаагчдыг 30 хувь цомхотгох хэрэгтэй