“Жилд 400 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж байна”

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор өнөөдөр эхэллээ.

Уг хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй арга хэмжээ бөгөөд өнөө жил ХНХЯ-наас зарласан “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” сэдэвт сарын аянтай давхцаж байгаа онцлогтой юм.

Бага хурлыг нээж МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хэлсэн үгэндээ, “Аль ч салбарт монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг чанд мөрдөж ажиллах ёстой. Та бүхэнд хэдэн тоо баримт хэлье. Дэлхий дахинд жилд 313 сая, Монголд 400 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж байна. Өдөртөө дэлхийд 860 мянга, Монголд 1-2 хүн ажлын байрандаа гэмтэж байгаа гэсэн өөр нэг тоо бий. Мөн манай улсад ажлын гурван хоногт нэг хүн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох тохиолдол гарч байна.



Энэ бүх баримтыг бид анхаарахгүй өнгөрч болохгүй. Бүхий л салбарт, бүхий л ажлын байранд хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ягштал мөрдөх хэрэгтэй. Та бүхэн өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт гарч буй бүх асуудлыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэж, ажил хэрэгч санал санаачлага гаргаж, төрийн бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

“Нэн түрүүнд ХАБ-2017” бага хуралд төрийн байгууллага, ажил олгогчид, ҮЭ, орон нутгийн төлөөлөл 350 гаруй хүн оролцож байгаа юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.