Махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний талаар санал солилцон, заавар зөвлөмж өглөө.

БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын баг тавдугаар сард манай улсад ажиллаж, махны үйлдвэрүүдэд эрсдэлийн үнэлгээ хийнэ. МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тус газарт хандсанаар ийнхүү эрсдэлийн үнэлгээ хийх баг Монголд ажиллах юм.

Уулзалтын үеэр Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат мах экспортлогчидоо төлөөлөн үг хэлж, мах, махан бүтээгдэхүүн экспорлох үйл ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй, шуурхайг шийдвэрлэхийг БНХАУ-ын талд уламжилж өгөхийг хүслээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-11 13:35:26
    Maxni tomooxon kompaniud omnox zasgiin ved bondiin mongonoos Vne togtborjuulax nereer nooshiin max zarsani uramthuulal gej abch baisang thalgax estoi.
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах