Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв
Монгол Улсад 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 10 мянга нь хүүхэд байдаг статистик тоо гарчээ. Тэгвэл эдгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах тогтоолын төсөл боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нарын эмэгтэй гишүүдийн зүгээс тогтоолын төслийг  боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 70, 25, 29 болон 116 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь судалжээ.

Тогтоолын төсөлд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайль ном, дэвтэр олгох зэргээр тусгай сургалтын орчинг тохижуулах, тусгай сургуулиудын нийт 283 багшийн цалинг энгийн ЕБС-ын багшаас 50 хувиар илүү тогтоох асуудлыг тусгасан байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аав, эсвэл ээж нь хардаг тул өрх санхүүгийн бэрхшээлтэй байдаг. Тиймээс тэдэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг гишүүд тодотгож байлаа. Түүнчлэн сүүлийн 25 жилийн хугацаанд төрийн захиалгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичээл заах боловсон хүчин бэлдээгүй учир  одоо ажиллаж байгаа багш нарыг гадаадад сургах, мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарахаар тогтоолын төсөлд тусгажээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.