Бүсийн төвүүдийн захирагчдыг томилжээ

Засгийн газрын тогтоол, Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсан билээ.

Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, байгууллагууд шинэ бүтцээр ажиллаж байгаа юм.

Мөн ОБЕГ-ын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна.

Шинэчилсэн бүтцээр иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх зорилгоор орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгуулжээ.

Зүүн бүсийн төвийн захирагчаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр, хойд бүсийн төвийн захирагчаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар, өмнөд бүсийн төвийн захирагчаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Баярсайхан, баруун бүсийн төвийн захирагчаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хошууч Б.Алтанбадралт нарыг тус тус томилсон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.