“Оффшорын эсрэг ажиллах нь улс төрийн намуудын нэг нэгнээ унагах тэмцэл байх ёсгүй”
УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг албан бус бүлэг байгуулж ажиллах болсон талаараа мэдэгдэж, албан бичиг гардууллаа.

Үүний дараа оффшорын эсрэг лобби бүлэг хэрхэн ажиллах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Лобби бүлгийн талаар УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард  Фанамын баримтаар зөвхөн Монголын төдийгүй олон улсын томоохон улс төрчид, бизнес эрхлэгчид оффшор бүсэд данстай нь илэрсэн. Одоогоор УИХ дээр оффшорын эсрэг буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хууль гарсны дараа лобби бүлгийн зүгээс хэрэгжилтийг хангах, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах болно.   Мөн лобби бүлэг “Эдийн засгийн хууль бус ажиллагаатай тэмцэх түр хороо” байгуулахаар ажиллаж байна. Түр хороо байгуулах тогтоолын төслийг удахгүй өргөн барина. Оффшорын эсрэг ажиллах нь улс төрийн намуудын нэг нэгнээ унагах тэмцэл байх ёсгүй. Нам харгалзахгүйгээр хууль бус мөнгөний эргэлттэй тэмцэх болно” гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нарын нэгдсэн УИХ дахь оффшорын эсрэг энэхүү лобби бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-13 05:32:40
    Тэгээд хурдан хуульдаа нэмэлт өөрчлөлт хийгээд офщортонгуудтайгаа тэмцлээ эхлээч дээ ...тууштай тэмцэж чадах уу гэдгийг чинь ард иргэд харж байгаа.
  • mongol 2017-04-12 05:01:56
    Opthoriin zagalmailsan esheg ni NEnxbayr Tiim bith gejvv?Tegeed xuuliinxand tomrood ochoogvi boloxoor xvcheer abaad ybsan.Getel bid yalaa.Xoorxiig oimsiig ni
  • Зочин 2017-04-11 19:07:21
    Юу гээд солиороод байна, АН-ыг унагаахад хэрэглэсэн одоо хэрэглэж болохгүй МАН гарууд оффшортой байж болно гэх гээд байгаа юм уу. Тэнэгүүд
  • Зочин 2017-04-11 18:47:32
    Юу гээд солиороод байна, АН-ыг унагаахад хэрэглэсэн одоо хэрэглэж болохгүй МАН гарууд оффшортой байж болно гэх гээд байгаа юм уу. Тэнэгүүд
  • mongol 2017-04-11 17:00:16
    Bid ch mon genen ym daa.Xezee xulgai nar negiigee barij ogdog bailaa.Xereb nernee zaabal oorsdok chiregdene gexees
  • ЗӨВ ӨӨ ЗӨВ,дэмжинэ, 2017-04-11 10:54:56
    Хуулийнхныг давхар хянах,хөндлөнгийн дарамтгүй ажиллах нөхцөл бүрдэж чадсан уу. гэдэгийг эхлээд авч үзэх хэрэгтэй шүү,
  • иргэн 2017-04-11 10:03:09
    Юун бүлэг вэ. Зүгээр л хуулийханыг чөлөөтэй, дарамтгүй ажиллуул.
  • Ганаа 2017-04-11 09:46:35
    Монгол улсын иргэн болон аж ахуйн нэгжүүд оффшор данс эзэмшихийг хориглоно гэсэн Ганцхан заалттай хууль 3 хоногын дотор баталчихаа манайхаан.
  • irgen 2017-04-11 08:53:28
    chalchij show hiihees tsaashgui. orj irehgui ter mung chin! hezee ene ulsad shudrag zuil bais yum. seruun zuudees sereech. saihan lutaa geed baisan bugd marta
  • зочин 2017-04-11 07:39:43
    тэгээд тэр улсын мөнгийг хурдан оруулж ирээч. юугаа хийгээд л худлаа яриад байгаа юм бэ,битгий сенсац тариад зувчуулах гээд байгаа юм, ямар их ярьдаг юм хийгэч...