Японы алдарт уран гулгагч Мао Асада зодог тайлна
Японы алдарт уран гулгагч, дэлхийн аваргын гурван удаагийн алтан медальт Мао Асада зодог тайлахаар болсон тухай тус улсын уран гулгалтын холбооноос мэдээллээ.
 
Асадагийн хувьд арван настайгаасаа Япон улсын нэрийг мөсөн талбайд гаргаж ирсэн. Тэрбээр   гурав эргэлттэй алдарт аксель үсрэлтээ өөрийн нэрийн хуудас болгож чадсан билээ.  Асада 2008, 2010, 2014 оны дэлхийн аварга болж, 2010 оны Ванкуверийн Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм.

26 настай алдарт тамирчин маань зүүн хөлийн өвдгөндөө хүнд гэмтэл авсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Японы аварга шалгаруулах XII тэмцээнд маш муу үзүүлэлттэй оролцсон байна. Үүнээс хойш зодог тайлах тухай бодож, ийнхүү мөсөн талбайгаа орхих шийдвэр гаргасанаа мэдэгджээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.