Сагсчид Азийн оюутны аваргын тэмцээнд оролцохоор мордлоо

Манай улсад шинэ тутамд эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн төрөл бол 3х3 билээ. Өнгөрсөн жилийн хувьд манай оюутны шигшээ баг Дэлхийн аваргаас мөнгөн медалийг хүртсэн юм.

Тэгвэл өнөөдөр манай оюутны шигшээ баг Малайзын Каула-Лампур хотноо энэ сарын 12-16-ны хооронд болох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор 2016 оны дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт, Азийн оюутны 2015 оны тэмцээний мөнгөн медальт Б. Батзолбоо мөн Б. Наранбаатар, А. Сүхбат, О. Энхбаатар оролцох юм.

Энэ удаагийн азийн аваргад нийт найман улсын шигшээ баг өрсөлдөх бөгөөд финалд шалгарвал 3х3 оюутны ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлнө.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.