Ноолуурын үнэ 100 мянгад хүрчээ
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр энэ оны гуравдугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 15.0-20.0 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 35.0-39.5 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага буюу 15.0-17.5 мянган төгрөг бол Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 31.0-33.0 мянган төгрөг байна.  
 
Харин ямааны нэг килограмм цагаан ноолуурын үнэ Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Өмнөговь аймагт хамгийн бага буюу 64.0-65.0 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөвсгөл, Төв, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорнод аймагт хамгийн их буюу 90.0-100.0 мянган төгрөг байна.

Ченжүүд хөдөөгүүр явж, дээр дурдсан үнээс арай хямдаар малчдын гар дээрээс самнасан нолуурыг нь худалдаж авч байгаа юм. Ингэхдээ ноолуурын өнгө, бохирдол багатай зэргээс шалтгаалан үнэ нь хэлбэлзэж байна. 

Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсарганд хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байгаагаа ч ярьж байна. Дашрамд дурдахад зүүн аймгуудын ноолуур эрт гардаг, тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханшны хувьд өндөр байдаг. Өнгөрсөн жил ноолуур төдийлөн үнэд хүрээгүй. Оргил үедээ 60 мянга төгрөг хүрч байсан юм. Харин энэ жил ноолуурын үнэ өндөр байгааг малчид хэлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-11 15:44:49
    Mongold xen bayn malchin bayn.Xodoo xen yduu be? Tuslax malchin nertei. zarsh nar.Xoorxii ted xurga.ithgeer shalinjij.xongiin xooloor zaragdaj ND.EMD ch vgvi ??...
  • иргэн 2017-04-11 15:05:24
    малчин ардуудад маань сайн хэрэг болжээ өгөөмөр зантай байж авахаа авч өгөхөө өгч сурах хэрэгтэй
  • хр 2017-04-11 11:11:46
    малын хөлийн татвар авдаг биз дээ,
  • zochin 2017-04-11 06:03:17
    Malchdaas tatvar avaach