Мөрөн сумын 32 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Мөрөн сумын хэмжээнд зохион байгуулжээ.

Мөрөн сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог зургаан байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байсан юм. Энэ удаагийн дадлага сургууль нь түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой бөгөөд өнөө өглөө 08.30 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд аюулгүй талбайд цуглажээ.



Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Мөрөн сумын 14 багийн иргэд болон оюутан сурагчид, нийт 32 мянга гаруй иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцсон байна.

Ийнхүү 32 мянган иргэн аюулгүй талбайд цугласан нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол боллоо.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-11 14:57:09
    Гай хэлж ирэхгүй иргэд байнгын бэлэн байдалд бх юу сурсан бэ Одо сургалт болохоор биеэ авч гараад л зогсож бна Жинхэнэ гамшигт ард иргэд бэлэн бна у
    • иргэн 2017-04-11 14:59:58
      ж нь дулаан хувцас ус хуурай хүнс гэр бүл холбоо барих арга лаа шүдэнз гар чийдэн г,м бэлэн байдалд бна у бас төр засаг хоргодох байр бэлдэж бна у
  • Хөвсгөлөөс 2017-04-11 08:30:03
    Энэхүү үйл ажиллагааг шүүмжлээд байгаа хүмүүс сонин юм аа .Энэ чинь зар тараагаад иргэд өөрсдөө сайн дураараа явганаар очсон юм шүү дээ.
  • Irgen 2017-04-11 07:46:06
    Hairan mongo
  • ЗОЧИН 2017-04-11 07:18:58
    хийж байх юм аа олж ядах юм тэр төсвөөрөө мөрөн сумын цөлжилтийг багасгах зорилгоор салхин талд хэдэн мод тарьсан бол жинхэн гамшигаас хамгаалах байлаа.
  • zochin 2017-04-11 06:54:35
    IIM AJLYG AYMAG , SUMAND KHIIGEED YAKH WE DEE , UB CHINI L KHAMGIIN IKH ERSDELTEY SHUU DEE, UNDUR BARILGA IKHTEY