Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсч, 34.4 мянгад хүрчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны гуравдугаар сарын эцэст 47.6 мянгад хүрчээ. Үүнээс, 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 13.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 311 хүнээр өсч 34.4 мянга болжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 мянга нь Улаанбаатарт, 7.2 мянга нь Хангайн бүсэд, 6.4 мянга нь Төвийн бүсэд, 5.8 мянга нь Баруун бүсэд, 3.2 мянга нь Зүүн бүсэд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний улиралд ажилгүй 18.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 16.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.2 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 6.0 мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
 
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.