Нүүрсний экспорт 442 сая ам.доллараар өсчээ
-Гадаад худалдааны тэнцэл 523.7 сая америк долларын ашигтай гарлаа-

Монгол Улс энэ оны эхний улиралд дэлхийн 119 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2076.1 сая ам.доллар, үүнээс экспорт 1299.9 сая ам.доллар, импорт 776.2 сая ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 518.1 сая ам.доллар, үүнээс экспорт 340.9 сая ам.доллараар, импорт 177.2 сая ам.доллараар өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний улиралд 359.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар нэмэгдэж, 523.7 сая ам.долларт хүрсэн байна.

Экспорт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 340.9 сая ам.доллараар өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 67.9 сая ам.доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 426.5 сая ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 442.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 177.2 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 62.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 44.4 сая америк доллар, авто бензин 18.8 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 52.4 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 27.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 69.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • c 2017-04-16 14:19:53
    Манай хайрт МАНам сонгуульд ялж засгийн эрх авсанаар дэлхийн эдийн засагт нөлөөлж,АШИГТ МАЛТМАЛын үнэ өсч байна.МАН бол дэлхийд нэр нөлөөтөй зангарагтай нам ...
  • иргэн 2017-04-11 10:23:27
    Оюутолгойгоос төсөвт орох бүх орлогыг гаднаас авсан зээл төлөх эх үүсвэрээр аль өндөр хүү өгөх банкинд хадаглуулах хэрэгтэй.Төсвийн хөл хөнжлөөсөө бүү гар