Сэтгэцийн эмгэг, тархалтын судалгаагаар манай улс долдугаарт жагсжээ
“Сэтгэл гутралын эсрэг олон улсын өдөр”  өнгөрсөн долоо хоногт тохиосон. Энэ хүрээнд  Эрүүл мэндийн яамнаас сэтгэл гутралын эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.  
 
Энэ үеэр дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг бөгөөд өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ-аас мэдээллээ.
 
Ази Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг хамруулсан зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны дүнд манай улс 7-рт жагссан байна. Монгол улсын хувьд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэдэг. Үүний 2,3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлдэг аж. Мөн 2013 онд манай улсад хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • argagui sh dee 2017-04-15 12:11:43
    Ogloo bosuut l ult hiij baina geed l etses togsgolgui heruul margaan bolj etsest ni ali unen ali hudlaagaa ch medehgui boltol ni tooruulj baina sh dee