АТГ 224 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзжээ

Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 175 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 606 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 259 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 224 нь зөрчилгүй байсан бол 11-ийг нь буцааж, 23-т нь анхааруулжээ. Одоогийн байдлаар 347 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн 1 урьдчилсан мэдүүлэг байсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын мэргэжилтэнгийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Энхтөгс, Гэмтэл согог үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Нансалмаа нарын зэрэг 224 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Нийслэлийн Боловсролын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.