Б.Баярмаа сонирхогчдын шатрын дэлхийн аварга боллоо

Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд Итали улсын Сполето хотноо болж оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд аваргын алтан медалийн эзэн боллоо.

Тус тэмцээн гурван төрлийн рейтингийн ангиллаар явагдсан бөгөөд 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцсон байна.

Монгол Улсаас долоон шатарчин оролцсон бөгөөд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингийн ангилалд оролцжээ.

Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Плехановын нэрэмжит УАААИС-ийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны эмэгтэй “Сонирхогчдын шатрын дэлхийн аварга”-аар тодорлоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.